• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-24
Ангилал: Бусад мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 4-9 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Previous Post

10 мянга орчим өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

Next Post

З.Малик, Жижи Хадид нар охинтой болжээ

Next Post
З.Малик, Жижи Хадид нар охинтой болжээ

З.Малик, Жижи Хадид нар охинтой болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.