• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намд цугларсан мөнгөнөөс 5-6 тэрбум төгрөгийг залилсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-24
Ангилал: Улс төр
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ намд цугларсан мөнгөнөөс 5-6 тэрбум төгрөгийг залилсан

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2020.09.24/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, намынхаа өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ гэсэн юм.

Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:

-Намын одоогийн удирдлага намд аудитын шалгалт оруулахад их хэмжээний мөнгөний асуудал үүссэн байна лээ. Тодруулбал, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөөгүй гээд ойролцоогоор 4-5 орчим тэрбумын асуудал үүссэн гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, намын даргын ажлаа өгсөн С.Эрдэнэийг УИХ-ын сонгуулийн үеэр намын нэр барьж залилан хийсэн гэж би үзэж байгаа юм.  Би өмнө нь хэлж байсан намын санхүүжилтийн асуудлаар ҮБХ-ны гишүүддээ нээлттэй тавиач гэсэн санал гаргаж байсан ч авч хэлэлцээгүй. Би мөнгөө намын удирдлагад өгч луйвардуулсан гэж үзэж байна. Өмнөх намын дарга намын байранд үнэгүй суулгаж байгаа гэж бодсон боловч 20-30 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг байсан байгаа юм. Удахгүй энэ аудитын дүгнэлтийг ҮБХ-ны гишүүдэд танилцуулах байх. Түүнээс гадна өмнөх намын дарга С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүрэгт нэр дэвшээд, дүүргийн төлөөлөгч хийгээд, намын гишүүн байгаад байна. Энэ хүмүүс дүүрэгт төдийгүй, манай намд байх ёстой хүмүүс биш юм гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна. Түүнээс гадна манай нам орон нутгийн сонгуульд намаа хагалж, бутаргаж, өөр нам байгуулж, санал хувааж явсан хүмүүстэй хамтарч байгаад би хувьд их харамсч байгаа юм.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та Ардчилсан намын гишүүн мөн үү?

-Би Ардчилсан намын гишүүн, намдаа 100 сая төгрөгийн татвараа төлсөн. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Одоогоор намайг намаас хассан талаарх шийдвэр, тушаал миний гар дээр ирээгүй байна.

-Намын удирдлагад ирсэн аудитын шалгалтын дүнг хэзээ гишүүдэд болон олон нийтэд танилцуулах вэ?

-Ямар ч гэсэн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан сонгуулийн мөнгө, зарцуулалтад аудитын шалгалт хийсэн, тэр шалгалтаар их хэмжээний мөнгөн хөрөнгө дутсан асуудал үүсэн байна лээ. Энэ аудитын шалгалтын дүнг удахгүй ҮБХ-ны гишүүд болон намын гишүүдэд мэдээлэх байх. Одоогоор албан ёсоор энэ дүгнэлтийг тараасан зүйл алга байна.

Previous Post

З.Малик, Жижи Хадид нар охинтой болжээ

Next Post

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Next Post
Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

“Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно

2026-06-18
Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

Ирэх долдугаар сарын 05-ны өдрөөс наадмын нээлтийн 26 мянган ширхэг тасалбарыг цахимаар худалдаална

2026-06-18
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

2026-06-18
Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.