Японы Сайзерияа Ко нэртэй ресторанд үйлчлүүлэгч хоол идэх, ямар нэгэн зүйл уухдаа зүүж болох маск бүтээсэн байна. Энэхүү маскны бүтэц нь энгийн цаасан хуурай салфеткыг гар урлалын техник ашиглаж бүтээсэн ба коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгч халдвар авахаас эмээлгүй хүссэн газраа хооллох боломжийг олгож байгаа юм.

Тус ресторан амны хаалтны талаараа үзэгчдэд танилцуулж, хоол идэж байгаа бичлэгээ “YouTube” сувагт оруулсан ба үзэгчид энэ бол зүгээр бизнес юм гэсэн үзэл бодолтой байхад зарим нь хамгийн түрүүнд очиж үйлчлүүлэх болно, аюулгүй байдал нэгдүгээрт хэмээн сэтгэгдлээ илэрхийлэх нь ч байгаа юм.

Рестораны ерөнхийлөгч “Энэхүү маск нь хэврэг харагдаж магадгүй ч , хуурай салфетка шүлс үсрэхээс сэргийлнэ. Бид коронавирусийн аюултай тулгарсан ч хүссэн газраа хоолоо идэхийг хүсч байна” хэмээжээ.











