• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-06-17
Ангилал: Спорт, Тод мэдээ, Фото мэдээ
Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд зэрэг хийхээр УОК-ын шийдвэр гаргасан.  Тиймээс бөхчүүд  тус тусынхаа харъяа бөхийн дэвжээ, галдаа бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна. Сонгууль гээд томоохон цолтой ихэнх бөхчүүд нам, нэр дэвшигчдийн сурталчилгаанд хүчин зүтгэж байгаа ч бөхийн галуудын бэлтгэл, ирц тогтворжиж байна. Удахгүй бусад аймгуудын дэвжээ, хороодын бөхчүүд бэлтгэлдээ гарах биз ээ. Зарим аймаг, дэвжээдийн тухайд Монгол үндэсний бөхийн холбооноос бэлтгэл явуулах албан ёсны чиглэл, зөвлөмж хүлээж байгаа аж. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ тал дээр дорвитой шийдвэр гаргаагүй байна.

Энэ жил бөхчүүд төв цэнгэлдэхэд бус “13-р зуун” байгалийн цогцолбор газрын төв талбайд зодоглох юм.

“Увс нуур болон Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Харзтайн аманд гарсан байна

Жил бүрийн үндэсний их баяр наадмын өнгийг тодорхойлдог “Увс нуур” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Б.Ганбат дасгалжуулж, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Ганбат, улсын арслан П.Бүрэнтөгс мөн саяхан бэртэл нь бүрэн эдгэрсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд 1998 оноос хойш наадмын бэлтгэлээ базааж буй Харзтайн амны амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.

Тэдэнтэй хамт Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах “Хас Өргөө” амралтын газарт дөрөв дэх жилдээ гарчээ. Энэ жилийн бэлтгэлд улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчтай аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулсан улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.

Алдар спорт хороо болон “Таван-Хан” дэвжээний бөхчүүд Сэлэнгэд бэлтгэлдээ гарчээ

Алдар спорт хорооны бөхчүүдийг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, тус хорооны харъяа улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд Сэлэнгэ аймгийн Тавантолгой хэмээх газар сэргээлтийн бэлтгэлдээ гарчээ. Харин 21 насандаа үндэсний баяр их наадмаар цахиур хагалж Монгол улсын начин цолны эзэн болсон Б.Орхонбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн “Таван-хан” дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд наадмын бэлтгэлдээ гарчээ.

“Бөх билэгт” болон Их Богд дэвжээний бөхчүүд нутагтаа гарчээ

Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын харцага Д.Батболд ахалж, улсын цолоо ахиулах боломжтой улсын харцага Н.Золбоо, туршлагатай улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй 20 гаруй бөх Баянхонгор аймгийн Номгон хайрхан, Түйн голд бэлтгэлд гарсан байна.

Хүчтэний өлгий Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийг Улсын гарди Д.Рагчаа удирдан явуулж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч тэргүүтэй бөхчүүд нутагтаа наадмын бэлтгэлдээ гарчээ.

“Сүлд спорт хороо” болон “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд Төв аймагт 

ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж, жилээс жилд түрүү, үзүүрт яригддаг улсын арслан Ц.Содномдорж болон улсын харцага Т.Баасанхүү зэрэг тэргүүтэй бөхчүүд Улаанбаатар хотоос 30 км зайд орших “Төр хурах” амралтын бааз дээр бэлтгэлдээ гарчээ.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй бөхчүүд ахлан Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна. Энэхүү галд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд багтжээ.

“Даян” болон “Ховд” дэвжээний бөхүүд бэлтгэлдээ хараахан гараагүй байна

“Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ”-ний бөхчүүд одоогийн байдлаар хараахан цугларалтад гараагүй байгаа аж. Энэ тухай Монгол Улсын харцага Н.Батзаяагаас тодруулахад “Манай нутгийн бөхчүүд цугларалтад гараагүй л байна. Магадгүй гарахгүй ч байх” гэв.

Previous Post

Нүүрсний ордуудаа түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэрүүд байгуулах боломжтой

Next Post

ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг хэрхэн авах вэ

Next Post
ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг хэрхэн авах вэ

ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг хэрхэн авах вэ

Шинэ мэдээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.