• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

5-р сарын 6-8 ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-04-30
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
5-р сарын 6-8 ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн иргэд 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй

“COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буй билээ.

Уг ажлын хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өгсөн бөгөөд, тус дүүрэгт хийгдэх дадлага сургуулилалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

– Гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт хэдэн хэсгээс бүрдэж байгаа вэ?

-Дадлага сургуулилалт зохион байгуулах Монгол Улсын шадар сайдын тушаал гарсан бөгөөд хоёр үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдана.

Нэгдүгээрт.  Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед  төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ. Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана.

Хоёрдугаарт. Бодит дадлага сургуулилалт  хийнэ. Тухайлбал, хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна.

– Чингэлтэй дүүрэгт хөл хорионы  дадлага сургуулилалт гэхээр бусад улс орнуудад авч байгаа шиг хатуу байх уу?

– Энэ дадлага сургуулилалт  иргэдийг бөөгнөрүүлэхгүй.  Зөвхөн байгаа газраасаа оролцохоор зохион байгуулна. Ер нь нөхцөл байдал хүндэрсэн үед бид хатуу хөл хорио тогтоож байж л ажиллана. Иймд энэ дадлагыг хийж үзэх гэж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг.

Нэмэлтээр  цэргийн зориулалттай тусгай тоноглолт  машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Энэ бол зөвхөн дадлага.

Хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоож авах, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой.

– Тэгэхээр тухайн өдөр тус дүүргийн ажилтай хүмүүс нь ажилдаа явахгүйгээр дадлага сургуулилалтдаа  оролцоод гэрээсээ огт гарахгүй гэж  уу?  

– Дүүргийн удирдлагууд, ажлын хэсэгтэйгээ ярилцаж байна. Ер нь бол зөвхөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага л үйл ажиллагаагаа явуулж буй байдалтайгаар, бусад нь яг зогссон байдалтайгаар явагдана. Зарим байгууллагууд цахимаар ажлаа зохион байгуулах боломж байгаа эсэх, иймд үд гарах хүндрэлийг олж тогтооно.

Үүнээс гадна яармагийн дэнж дээрх спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Энэ газар жирийн иргэдийг авч очихгүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөөд өвчтөнөө хүлээж авах байдлаар  тухайн газарт бүрдэх нөхцөл байдлыг харуулах дадлага хийнэ.

Дараа нь эх хүүхдийн эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Мөн цаашлаад хоёр хээрийн эмнэлэг дэлгэж үзнэ. Энэ бүхэн бидний  цаашид ашиглах, урьдчилаад товлочихсон, цэг байрууд байгаа юм.

Previous Post

Зөвлөгөө: Эрүүл хооллох энгийн 9 дүрэм

Next Post

1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно

Next Post
1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно

1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.