• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэлэнгэд бичил уурхай эрхлэгчдийн зөрчлийг илрүүлж эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-08-30
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
Сэлэнгэд бичил уурхай эрхлэгчдийн зөрчлийг илрүүлж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг хууль хяналтын байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрөөс Хүдэр, Ерөө сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй иргэд, нөхөрлөл, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтад бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй 7 нөхөрлөл, 3 иргэн, тусгай зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгжийг хамрагдсан бөгөөд гэрээгээр заасан талбайгаас өөр газарт дураараа байршил тогтоож ухсан, талбайг хэтрүүлсэн, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэтрүүлсэн, ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүй, төлбөр төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн АМГТГ-ын дүгнэлтгүйгээр сумын Засаг дарга гэрээ байгуулсан, бичил уурхайгаар ажиллах талбайг сум орон нутгаас зааж өгөөгүй, бичиг баримт дутуу байхад тойрох хуудас олгосон зэргээр орон нутгийн хяналт сул байгаагаас нөхөн сэргээлт орхигдож байгаль орчин бохирдох эрсдэлийг үүсгээд байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийн хэрэгжилт хангалтгүй, “Капитал авто сервис” ХХК нь усны сан бүхий газарт хууль бусаар олборлолт явуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт шалгалтын явцад ашигт малтмал олборлогчид техник тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг овоолго карьер, модонд нуун далдлах, эд ангийг нь салгаж авах зэргээр хүндрэл учруулж байгаа бөгөөд нуусан 6 экскаваторын эд ангиудыг хураан авч, бага оврын угаах төхөөрөмж 5 ширхэг, скруббер 2 ширхэг, гэр 15 ширхэг, өөрөө ачигч ковш 2 ширхэг, “ЗИЛ131” авто машин 1 ширхэг, шатахуун түгээх цистерн 1 ширхэг, портер машин 1 ширхэг, ачааны Хово машин 1 ширхэгийг албадан буулгаж, түр саатуулан Бугант тосгоны ажлын хэсэгт хүлээлгэж өгөөд байна. Мөн уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг нь зогсоож, нөхөн сэргээлт хийх үүрэг өгөв.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: МХЕГ

Previous Post

Э.Оюунболд Баяр наадмын комиссыг өнөөдөр шүүхэд өгчээ

Next Post

Шүүх засаглалыг халааслах сонирхол хэнд байна вэ!

Next Post
Улсын дээд шүүхийн гурван шүүгчийг саатууллаа

Шүүх засаглалыг халааслах сонирхол хэнд байна вэ!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

2026-04-23
Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

2026-04-23
Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

Г.Дамдинням: Тавдугаар сард шатахууны үнэ өсөхгүй, одоогийн ханшаар иргэд худалдаж авна

2026-04-23
БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

БНХАУ дотоодын бензин, дизель түлшнийхээ үнийг бууруулна

2026-04-23
ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

ВИДЕО: Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдинням сайдтай видео дуудлагаар холбогдож шатахууны асуудлаар ярилцав

2026-04-23
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

2026-04-23
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.