• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Малаа амьдаар нь экспортолж явуулчихаад ногоо импортолж идэх үү? сайд аа

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-12
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Эдийн засаг
Малаа амьдаар нь экспортолж явуулчихаад ногоо импортолж идэх үү? сайд аа

Хөдөө аж ахуйн сайд Ч.Улааны эхнэрийн төрсөн дүүгийн “Бит Монголиа”  компани  малыг амьдаар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох бэлтгэл ажлаа хангажээ.

Тодруулбал,  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт малыг амьдаар нь экспортлох зорилго бүхий  “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг 2017 оноос эхлэн байгуулжээ. Яагаад гэвэл Хятадын тал Монголоос мал импортлох сонирхолтой байгаа ч хамгийн гол нь эрүүл мал байх шаардлага тавьсан байна. Тиймээс дээрх “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг байгуулж 13 аймгаас үржлийн бус мал авчирч 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж экспортлохоор болсон юм. Одоо тус “Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс” эхний ээлжийн малаа эрүүлжүүлж экспортлоход бэлэн болгосон байна. Цаашлаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм бол өдөрт 5000 мянга орчим малыг БНХАУ руу экспортлох  бөгөөд 5 сая мал малыг амьдаар нь хил гаргахаар төлөвлөжээ.

Тэгээд юу нь буруу гэж?

Монголын махны үйлдвэрүүд 1990 оноос хойш арай гэж хөл дээрээ босоод одоо хоногт 7000 гаруй бод, 25000 гаруй бог мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай болсон. Үүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр гэхэд мах, махан бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээг 54 мянган тоннд хүргэсэн. Энэ нь сүүлийн хорин жилийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Гэтэл малыг амьдаар нь экспортолсноор арай гэж хөлөө олж байсан эдгээр үйлдвэрүүд түүхий эдгүй болж хаалгаа барих аюултай болж байгаа юм.

“Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс”-ийг  байгуулснаар 160 гаруй ажлын байр шинээр буй болгоно гэж мэдээлжээ. Гэтэл Монголын махны үйлдвэрийн салбарт нийтдээ 10 мянга гаруй хүн ажилладаг. 

Малыг боловсруулахгүй амьдаар нь экспортолсноор нэмүү өртөг шингэхгүй. Уг нь ямар ч улс аль болох нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргахыг хичээдэг.

Мөн малчид малаа шууд экспортод гаргаснаар суурин иргэдийн дунд махны хомстол бий болж үнийн хөөрөгдөл гарах магадлалтай.

Ч.Улаан сайд цагаандаа гарсан нь

Ч.Улаан сайдын эхнэрийнх нь дүүгийн компани мал хөлөөр нь экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит монголиа” гэх компани байгуулж эхнээсээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа. Энэ цаг үед  Ч.Улаан сайд “Манай эхнэрийн дүүгийн компани надтай ямар ч хамаа байхгүй. Ямар үйл ажиллагаа явуулах нь хамаагүй” гэж мэдэгдсэн ч  мал амьдаар нь гаргах асуудлыг  дэмжиж байгаа тухай  байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр, Би БНХАУ-д албан ёсоор айлчлал хийгээд ирэх үед мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах, харилцан протокол тогтох ажлыг ярьсан. Мал амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй. Хэрэв мал амьдаар нь гаргахаар бол аймгийн удирдлагууд шийдвэрлэж, яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ёстой. Ер нь  үржлийн бус эр ямаа, хонь гаргахыг мэргэжлийн байгууллагад хэлэлцэж, шийдвэрлэвэл болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна гэж мэдэгдлээ.

Саяхан “Дотоодын махны үнийг тогтворжуулж экспортод гаргах малын маханд квот тогтооно” гэж мэдэгдэж байсан Ч.Улаан сайд малыг хөлөөр  гаргахад болохгүй зүйл гэж байхгүй гэж байгаа нь цагаандаа гарсан хэрэг.

Эцэстээ малаа нэмүү өртөг шингээлгүй амьдаар нь БНХАУ-д экспортлоод эргээд ногоо импортолж идэх маягийн асуудал болж байна.

Previous Post

АЖЛЫН ЦАГААС 300 МИНУТ ХОЦОРЧ, САНУУЛГА АВААГҮЙ БОЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ

Next Post

Үндэсний телевизээр хар тамхи сурталчилсан кино гарч байна

Next Post
Үндэсний телевизээр хар тамхи сурталчилсан кино гарч байна

Үндэсний телевизээр хар тамхи сурталчилсан кино гарч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.