• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Бат-Амгалан: Өнөр бүл-ийн 78 хүүхэд хордлогын шинжтэй ирсэн

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-11
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Эрүүл мэнд
Б.Бат-Амгалан: Өнөр бүл-ийн 78 хүүхэд хордлогын шинжтэй ирсэн

Өнгөрөгч бямба гараг буюу зургаадугаар сарын 8-ны өдөр “Өнөр бүл” асрамжийн төвд гал гарсан билээ. “Өнөр бүл” төвийн хоёр давхар бүхэлдээ галд автсан ба 78 хүүхэд угаартаж хордлогын шинж тэмдэгтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай тусламж үйлчилгээ авсан юм. Энэ талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн Тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалангаас угаартсан хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодрууллаа.

-“Өнөр бүл” асрамжийн төвд гарсан галын улмаас угаартсан хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Тэдний биеийн байдал ямар байна вэ?

-“Өнөр бүл” төвд гарсан галын улмаас 78 хүүхэд хордлого шинж тэмдэгтэй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүргэгдэж ирсэн. Тэдэнд нарийвчилсан шин­жил­гээ хийхэд бодисын солилцоо болон хордлогын шинжтэй байсан. Урьдчилсан буюу анхан шатны эмчилгээнүүдийг хийсэн. Эмчилгээ хийгдсэний дараа 12 хүүхдийн биеийн байдал сайжирсан.

-Тэдгээр хүүхдээс нэг хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий?

-Нэг хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчүүлсэн. Тус хүүхэд нь “Өнөр бүл” асрамжийн газраас шууд цэргийн төв эмнэлэгт хүргүүлж хоргүйжүүлэх эмчилгээг хоёр цагийн туршид хийлгэсэн. Үүний дараа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байгаа. Эрчимт эмчилгээнд хэвтсэн хүүхдийн биеийн байдал харьцангуй дээрдсэн.

-Хүүхдүүдийн биеийн байдал дахин муудсан уу?

-Манай хүүхдийн яаралтай тус­ламжын тасаг энэ сарын 8-ны байдлаар 600 гаруй хүүхэд үзсэн. Үүнээс 78 нь “Өнөр бүл” асрамжийн газраас ирсэн хүүхдүүд байсан. Зонхилон бөөлжиж, суулгалттай хүүхдүүд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байна.

Угаартсан 78 хүүхэд дунд гэмтлийн тусламж авах шаардлагатай хэд, хэдэн хүүхэд байсан. Иймд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс долоон эмч дөрвөн сувилагч ажиллаж яаралтай арга хэмжээг авч, найман хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн гэмтлийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байгаа. Хүүхдүүдэд анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэсний дараагаар асрамжид буцаасан. Эргэн холбоо барихад дахиж хордлогын шинж тэмдэг илрээгүй гэсэн.

Previous Post

Т.Бадамжунайгийн “байшин савыг тоолсон” тэмдэглэл

Next Post

БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдэд өгөх зөвлөгөө

Next Post
БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдэд өгөх зөвлөгөө

БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдэд өгөх зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.