• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УБТЗ”-ын орос дарга албаны мөнгөөр гэрээ тохижуулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-10
Ангилал: Хууль
УБТЗ”-ын орос дарга албаны мөнгөөр гэрээ тохижуулжээ

“Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийг сүүлийн хэдэн жилд шалдан дарга нар удирдах боллоо. Л.Пүрэвбаатар энэ нийгэмлэгийн даргаар томилогдоод удаагүй байхдаа албаны мөнгөөр 600 мянган төгрөгийн үнэтэй гутал, 1.8 сая төгрөгийн үнэтэй пальто авч өмсөж байв. Бүр машин, байр авсан асуудалд холбогдоод, шүүхэд хүртэл очиж байлаа. Тэр хүн энэ нийгэмлэгт хөл нүцгэн ирээд гуталтай, бүр хаустай болоод буцсан.

Одоо “Улаанбаатар төмөр зам”-ыг кофе оочих аягаа авч хүчрэхгүй шалдан дарга удирдаж байна. Милостных Игорь Васильевич тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч даргаар 2018 оны 8 дугаар сарын 3-нд томилогдон, Монголд ирээд “УБТЗ” ХНН-ийн мөнгөөр аяга халбага, хайруулын таваг, гар нүүрийн алчуур, ус буцалгагч, индүү, махны машин, шал угаагч… гээд Улаанбаатарт төвхнөхөд хэрэг болох бүхий л зүйлсээ төхөөрчээ. 2017 оны 8 дугаар сарын 8-нд “УБТЗ”-ын данснаас 2.8 сая төгрөг гаргаж, түүнд гэр ахуйн бараа авч өгсөн бол хоёр хоногийн дараа буюу 8 дугаар сарын 10-нд Улсын их дэлгүүрээс хөнжил, дэр, ор хөнжлийн даавуу, аяга таваг, халбага сэрээ, сэнс гээд 4.6 сая төгрөгийн эд зүйл цуглуулсан байв.

Тус нийгэмлэгийн орос дарга нарын цалин, хангамж гээд бүх зүйл монгол дарга нарынхаас хавьгүй өндөр. Тэдний цалин, хангамжийг байгууллагын дотоод журмаар зохицуулдаг юм байна. Түүнийгээ нийтэд мэдэгдүүлэхгүй байх үүднээс нууцалдаг ажээ. Замчнаасаа илүү цалин, хангамжтай дарга нар нь албаны мөнгөөр хувцаслаж, гэр орноо тохижуулдаг явдал энэ нийгэмлэгт байдаг л зүйл болчихсон бололтой.

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэгдүгээр орлогч А.В.Ушаковыг 2017 оны 7 дугаар сард Улсын баяр наадмын дараахан Оросын тал гэнэтхэн эргүүлэн татсан. Түүний оронд Милостных Игорь Васильевичийг томилсон юм. Тэрээр 1969 оны 2 дугаар сарын 8-нд Эрхүү мужийн Нижнеудинск хотод төржээ. 1993 онд Эрхүүгийн төмөр замын Тээврийн инженерийн дээд сургуулийг инженер-электромеханик мэргэжлээр төгссөн. Японд стратеги менежмент, Австри улсад удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлжээ. 2008-2013 онд Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын гишүүнээр, 2014 оноос Монголд ирэх хүртлээ Эрхүү муж дахь Оросын төмөр замын орлогч даргаар ажиллаж байв. 2014 оны 4 дүгээр сард “Монгол Улсын хүндэт төмөр замчин” болсон энэ хүнийг “УБТЗ”-ын дарга болох тухай яриа нэг хэсэг гарч байлаа.

Монголд нэг хэсэг амьдарч, усыг маань уух түүнд ёсыг маань дагаг гээд “УБТЗ” ХНН-ийнхэн 2018 оны 3 дугаар сарын 30-нд 6.6 сая төгрөгөөр хөөрөг, даалин хүртэл авч өгчээ. Үүний мөнгийг мөн л “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс гаргасан байна.

Л.Пүрэвбаатар дарга албаны мөнгөөр гутал авч өмсчихөөд “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөнө” гэсэн шүү дээ. Милостных Игорь Васильевич “Энэ халбагаар чинь би ажлынхаа гуанзны хоолыг иддэг” гэх юм болов уу. “Энэ хөөргөөр чинь би замчидтайгаа тамхилдаг” гэх байх даа.

“Улаанбаатар төмөр зам”-ын түүхийг бүтээлцэх учиртай дарга нар сүүлийн үед монгол, оросгүй иймэрхүү байдлаар “ажил” хийж, онигоо бичиж явна. Яана даа.

Previous Post

Фэйсбүүк компани Хуавэйд хориг тавилаа

Next Post

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх ‘Улаантариа-2’ аян эхлүүлж байна

Next Post

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх 'Улаантариа-2' аян эхлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-09-07
ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

ТАНИЛЦ: Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-09-07
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-09-07
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +18 градус дулаан байна

2026-09-07
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.