• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-19
Ангилал: Улс төр
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин “Орон нутагт иргэдийн амьжиргаа хүндрээд байна, ордны хэрүүл хэтэрлээ гэсэн шүүмжлэлийг иргэд ихээр хэлж байна. Засгийн газар Ерөнхийлөгчийн тавьсан шийдвэрийг хүлээн авч байгаа нь нэг талаасаа улс төрийн шинэ соёл гэж харж болно. Мөн авлига, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд ёс зүйтэй хандаж байна гэж үзэж байна.

Гэхдээ нөгөө талаас энэ нь дүр эсгэсэн жүжиглэл байж болох эрсдэлтэй. Цаашид шударга ёсыг хараат бусаар тогтооход анхааралтай, хянуур ажиллах шаардлагатай гэж бид үзэж байна.

Өчигдөр Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол Улсад тогтолцооны авлига бий болсон. Тогтолцооны авлигатай ганц хүн эсвэл хэсэг бүлэг хүнийг албан тушаалаас нь холдуулснаар тэмцэж чадахгүй. Харин тогтолцоогоо засаж байж энэ гажуудлыг арилгадаг.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд УИХ-ын цахим хуудсанд Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг байршуулсан. Энэ төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн, Үндсэн хуулиар олгогдоогүй боловч Ерөнхийлөгч хэрэгжүүлж ирсэн зарим бүрэн эрхийг хязгаарлах үзэл баримтлалтай. Үүнд гурван чухал зохицуулалт багтсан.

Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажилласан хүн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй байх зохицуулалт тусгасан. Ерөнхийлөгчийн суудлаас буусан хүн эргээд намдаа нөлөөлөх, намын дарга болох, намынхаа үйл ажиллагааг өөрийн хяналтад авахыг эрмэлздэг үзэгдэл бий. “Би энэ суудлаас буугаад хаана улс төр хийх вэ?” гэдгээ хардаг. Энэ нь Ардчилсан нам, Монгол Ардын намын аль алинд нь тохиолдож байсан.

Ерөнхийлөгч байсан хүн намдаа нөлөөлөх зорилгоор хонгил үүсгэх, өрсөлдөгчдөө зайлуулах оролдлого хийдэг тогтолцоог зогсоох шаардлагатай. Үүний тулд Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй. Иймээс Ерөнхийлөгчөөр ажилласан хүн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүн болох эрхээ сэргээхгүй байх хязгаарлалт оруулж байна.

Мөн Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дотоодын сонгуульд нэр дэвшин Ерөнхийлөгчийн нэр төрд халддаг байдлыг хязгаарлах шаардлагатай. Түүнчлэн төрийн албанд дахин очих, албан тушаал горилох улс төрийн амбицыг нь хязгаарлах ёстой.

Энэ хуулийн төслийг УИХ-ын цахим хуудсанд байршуулснаас хойш нэг жил болж байна. Өргөн барих товыг УИХ-ын даргад өгсөн бөгөөд одоо хүлээгдэж байна. УИХ энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах ёстой.

Ерөнхийлөгч гэдэг “мангас” биш. ард түмний эв нэгдлийг хангах, төрийн тэргүүний чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой.

Цаашид Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс насан туршдаа энэ албан тушаалын нэр төрийг хамгаалж, төрөөс олгосон хүндэт статустайгаар амьдрах ёстой. Ерөнхийлөгч байсан хүмүүс намын дарга болох, төрийн албан тушаал хаших ёсгүй” гэв.

Previous Post

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

2026-11-19
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

2026-11-19
Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна

Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна

2026-11-19
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-11-19
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

2026-11-18
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болжээ

2026-11-18
Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно

Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно

2026-11-18
“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

2026-11-18
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

2026-11-18
Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

2026-11-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.