• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-18
Ангилал: Нийгэм
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав.

2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.

2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг бүрдүүлж буй үндсэн дөрвөн бүлгийн үр дүнг тус тусад нь авч үзвэл аймаг бүрийн давуу болон сул тал харилцан адилгүй байна.

Эдийн засгийн тамир тэнхээ
Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үнэлгээгээр Өмнөговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.0, Орхон 92.3 оноогоор удаалжээ. Энэ бүлэг нь аймгийн эдийн засгийн хэмжээ, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг хэмждэг.
Засаглалын үр ашиг
Засаглалын үр ашиг бүлгээр Дорноговь аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 98.6, Говьсүмбэр 91.6 оноогоор удаалсан байна. Энэ бүлгийн үнэлгээ нь аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоог хэмждэг.
Бизнесийн үр ашиг 
Бизнесийн үр ашиг бүлгийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ 92.4, Дорноговь 91.7 оноогоор удаалжээ. Бизнесийн үр ашиг бүлэг нь хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшлийг үнэлдэг.
Дэд бүтэц
Дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дархан-Уул 83.2, Дорнод 72.5 оноогоор удаалсан байна. Энэ бүлэгт үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц, боловсрол соёл, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны үзүүлэлтүүд багтдаг.

Оноо өссөн аймаг: Дундговь (+9.0), Завхан (+5.0), Дархан-Уул (+4.9), Говь-Алтай (+2.7), Архангай (+1.8).
Оноо хамгийн их буурсан аймаг: Хэнтий (−26.3), Төв (−21.0), Ховд (−14.4), Говьсүмбэр (−11.9), Сэлэнгэ (−11.2).

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь орон нутгийн хөгжлийг зөвхөн нэг үзүүлэлтээр бус, эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн харилцан уялдаатай хүчин зүйлсээр үнэлдгээрээ онцлог юм.

Судалгааны үр дүн нь:

  • Аймгуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх;
  • Орон нутгийн давуу болон сул тал, хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах;
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах;
  • Аймгуудын хөгжлийн ахиц, өөрчлөлтийг цаг хугацааны явцад харьцуулан судлахад чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв

Previous Post

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болжээ

Next Post

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Next Post
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн институцыг “тэхийн зогсоол” болгох хэрэгтэй

2026-11-19
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

2026-11-19
Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна

Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна

2026-11-19
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-11-19
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

2026-11-18
Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдлөлт болжээ

2026-11-18
Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно

Ц.Идэрбат: Үхрийн арьсаа тушаасан малчин бүрд арьс ширний урамшууллыг хурдан олгоно

2026-11-18
“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

“Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг XII сарын 20-ноос өмнө тогтооно”

2026-11-18
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ

2026-11-18
Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

Зэвсэгт хүчний алба хаагчид Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

2026-11-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.