• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-02
Ангилал: Нийгэм
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гишүүн байгууллагуудтайгаа хамтран “Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-ний төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ үеэр ирэх таван жилийн төлөвлөгөөний төсөл болон өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэн ажлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар

Тэрбээр “Агаарын бохирдол бол зөвхөн нийслэлийн асуудал биш. Тиймээс уг төлөвлөгөөний төслийг өргөн хүрээнд хэлэлцэж, боловсруулдаг. Одоогоор нийт 69 сургууль, цэцэрлэгийн 100-4200 кВт хүчин чадалтай зуухыг хатуу түлшнээс хийн түлш рүү үе шаттайгаар шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Үүнээс 25 зуухыг хийн түлшинд шилжүүлсэн.

Энэ онд дахин найман зуухыг хийн түлшинд шилжүүлж байгаа бөгөөд хоёр нь ашиглалтад орсон. Үлдсэн зургаан зуухны барилга угсралтын ажил дуусах шатандаа явж байна. Энэ жил өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг үнэлнэ. Хэрэв үр дүнтэй нь батлагдвал ирэх жилүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баянзүрх дүүргийн 303 өрхийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлнэ.

Баянзүрх дүүргийн 303 өрхийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж байна. Мөн Зүүн болон Баруун салаанд mini-grid төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг айл өрхийн хашаанд тус бүрд нь суурилуулдаг байсан бол энэ удаа гурван байршилд тархмал эрчим хүчний эх үүсвэр байгуулах замаар эрчим хүчний доголдолтой бүсүүдийг хангах юм. Ингэснээр 800 өрхийг яндангаас салгаж, сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улсад карбон кредитийг тооцоолдог Gold Standard баталгаажуулалттай “Юрика” компани бий. Тус компанитай хамтран энэ онд 750 айл өрхийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөлд улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй бөгөөд карбон кредитийн борлуулалтын орлогоор санхүүжүүлнэ.

Эрчим хүчний яамнаас Улаанбаатар хотын 12 мянган өрхийг л сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх техникийн боломжтой гэж мэдээлсэн. Учир нь цахилгаан дамжуулах агаарын шугам, хүчдэлийн хүчин чадлын асуудал бий. Иймээс эдгээр шугам, дэд бүтцийг шинэчлэх шаардлагатай.

Улаанбаатар хотын 12 мянган өрхийг л сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх боломжтой

Улаанбаатар хотод нийт 273 уурын зуух байдгаас 69 нь салхины дээд буюу орон сууцны хорооллын хойд хэсэгт байрладаг. Эдгээр 69 зуухыг хатуу түлшнээс өөр төрлийн түлшинд шилжүүлснээр тухайн орчмын агаарын бохирдлыг 20 орчим хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан. Түүхий нүүрс ашигладаг ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцууд өнөөдөр хоёр өөр стандартын дагуу ажиллаж байна. Нэг нь 2008 онд, нөгөө нь 2011 онд батлагдсан стандарт.

60-70 жилийн насжилттай эдгээр станцууд 2008 оны стандартыг мөрдөж байгаа бөгөөд тухайн үеийн технологийн онцлогоос шалтгаалан зөвшөөрөгдөх хэмжээ өндөр тогтоогдсон байдаг. Тиймээс уг стандартыг шинэчлэх шаардлагатай гэж нийслэлийн зүгээс үзэж, холбогдох байгууллагуудад санал тавин ажиллаж байна” гэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Өнөөдөр 2021-2025 оны таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, түүнд суурилсан 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг танилцуулж байна. Засгийн газрын яамд, дотоодын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад төслийг танилцуулж, санал хүсэлтийг нь авч байна. Ирэх долоо хоногт Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батална.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон ажил хэрэгжүүлсэн. Юуны өмнө гэр хорооллын иргэдийг ипотекийн орон сууцны зээлд хамруулж, орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлсэн. Агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсүүдийн нэг болох Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 17, 18, 19, 20 дугаар хороодод дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр хорооллын бүс бараг үлдээгүй бөгөөд олон айл дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд орсон, эсвэл шилжин орохоор хүлээж байна.

Ирэх таван жилийн төлөвлөгөөнд жилд 600 мянган тонн нүүрсийг дотооддоо боловсруулж, сайжруулсан түлш үйлдвэрлэх зорилт тусгасан.

Мөн өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх, гэрийн дулаалга сайжруулах ажлыг хэрэгжүүлсэн. Барилгын салбарын холбогдох стандартуудыг шинэчилж, дулааны алдагдлыг бууруулах чиглэлээр арилжааны банкууд ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргасан. Арилжааны зээлийн хүү 17-18 хувь байдаг тул айл өрх бүр хамрагдах боломжгүй. Иймээс төрөөс ногоон зээлийн хүүгийн татаас олгож, 8-9 хувийн хүүтэйгээр иргэдэд хүргэж байна.

Хийн түлшинд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 50 гаруй нэгж зуухыг хийн түлш рүү шилжүүлэх ажил үргэлжилж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын 172 мянган өрхийг хоёр жилийн хугацаанд БНХАУ-аас нийлүүлсэн сайжруулсан түлшээр хангаж байна. Ирэх таван жилийн төлөвлөгөөнд жилд 600 мянган тонн нүүрсийг дотооддоо боловсруулж, сайжруулсан түлш үйлдвэрлэх зорилт тусгасан. Үүнийг Багануурын уурхайг түшиглэсэн Нүүрс-пиролизын үйлдвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Уг төслийн хүрээнд нийслэлээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд есөн компани оролцсоноос хоёр нь шалгараад байна. Ойрын хугацаанд гүйцэтгэгчийг эцэслэн сонгож, гэрээ байгуулан, ирэх оноос үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр гадаад улс руу урсаж буй валютын урсгалыг бууруулж, сайжруулсан түлшээ дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ зорилтыг мөн ирэх таван жилийн төлөвлөгөөнд тусгаад байна” гэлээ.

Previous Post

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Next Post

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Next Post
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.