Азийн паралимпын хорооноос Япон улсын Нагояа хотод Азийн зуны пара спортын V наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ наадамд 45 орны баг тамирчид оролцсоноос Монгол Улсын баг 10 медальтайгаар 14-р байр эзэлжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ болон Л.Туруунаа нар Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Айчи-Нагояа 2026: наадамд Монгол Улсын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртжээ.
Азийн пара наадмыг БНХАУ-ын баг 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл, нийт 435 медальтайгаар тэргүүлсэн бол наадмыг зохион байгуулагч Японы баг 64 алт, 60 мөнгө, 62 хүрэл, нийт 186 медальтай удааллаа. Узбекистаны баг 47 алттай болсон бол Энэтхэг 30, БНСУ 29, Иран 26, Тайланд 19, Индонез 15, Казахстан 12 алтан медальтайгаар эхний есд жагсжээ. Монгол Улсын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 14-р байрт орж, Азийн пара наадамд өндөр амжилт үзүүлсэн юм.












Сэтгэгдэл бичих