Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна.
2026 оны 08 дугаар сарын 17-нд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан болжээ. Хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн сард 1 сая төгрөг болгох шийдвэрийг баталсан.
Гэвч 09 дүгээр сарын 09-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлэлцээр түр зогссон талаар мэдэгдсэн юм. Нэг асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Цалин бол хөдөлмөрийн үнэлэмж, амьжиргааны баталгаа. Хэлэлцээрээр тохирсон шийдвэрийн хэрэгжилтэд хариуцлага, тодорхой байдал шаардлагатай гэж МҮЭ үзэж байна.
МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн сонирхлын маргааныг хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах бөгөөд зуучлалаар харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үндэсний хэмжээнд ажил хаялт зохион байгуулна. Үүний бэлтгэлийг хангаж, санал асуулга явуулах шийдвэр гаргажээ.
Цуглаан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд болно гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээлэв.












Сэтгэгдэл бичих