• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2015 оноос хойш Төв аймгийн замд 207 хүн авто машины ослоор нас баржээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-04
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Эрүүл мэнд
Налайхын авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна

Төв аймгийн Прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт 2015 оноос 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар гарсан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг, шийдвэрлэсэн байдлыг судалжээ.

Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг авто замд гарсан 408 гэмт хэргийн улмаас 449 хүн гэмтэж,  207 хүний амь нас хохирч, иргэн, хуулийн этгээдэд2,491,179,809 төгрөгний хохирол  учирчээ.

Гэмт хэрэг гарсан сумдаар нь авч үзвэл Сэргэлэн суманд 62,  Баянчандмань суманд 44, Борнуур суманд 45,  Аргалант суманд 39, Жаргалант сумын нутагт 21, Лүн суманд 24 гэмт хэрэг гарсан бол 333 буюу 81.6% нь өдрийн цагаар, 75 буюу 18.4% нь шөнийн цагаар гарчээ. Харин нийт осолд орсон тээврийн хэрэгслийн хувьд Тоёота Приус маркийн авто машин 107 буюу 20.2 хувийг эзэлсэн байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамгийн их гарсан зам буюу “хар цэг”-ийг судлахад Сэргэлэн сумын  Ногоон дов гэх газар 8, Хустайн даваа гэх газар 6, Борнуур сумын Урьхан гэх газар 7, Тайсын хөтөл гэх газар 11, Баянчандмань сумын Хөх хошуу гэх газар 8, Аргалант сумын Жирмийн цагаан гэх газар 5, Цагаан хөтөл гэх газар 7,  Галзуу харын худаг гэх газар 6, Лүн сумын  Цагаан хөтөл гэх газар 5  зам тээврийн осол гарчээ.

Дээрхи судалгааны дүнг үндэслэн тус аймгийн Прокурорын газраас Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Аймгийн Засаг даргад танилцуулга хүргүүлэх, мэргэжлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай хамтарсан шалгалт хийх, зөвлөгөөн зохион байгуулах, замын анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, шинээр хийх,  цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын суурин цэг, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах,  цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч  ажиллахаар болжээ.

Previous Post

Замын цагдаагийн гүүрэн гарцыг ирэх 10 дугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна

Next Post

Олон улсад нефтийн үнэ буулаа, Монгол хэзээ буух вэ

Next Post
Шатахууны үнийг барьж дийлэх үү

Олон улсад нефтийн үнэ буулаа, Монгол хэзээ буух вэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.