• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг дангаараа экспортолж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-28
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг дангаараа экспортолж байна

БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сард 7.43 сая коксжих нүүрс импортолсон байна. Энэ нь гуравдугаар сартай харьцуулахад 21 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 61.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний тал буюу 3.69 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улсаас импортолсон нь өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад 12.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. АНУ-тай хийж буй эдийн засгийн дайнаас үл хамааран Хятадын эрх баригчид тус улсаас өнгөрсөн сард нийт 308 мянган тонн коксжих нүүрс импортолсон аж. Харамсалтай нь худалдааны дайны хүрээнд тогтоосон 25 хувийн импортын тарифаас болж диллерүүд коксжих нүүрсээ зарж алдагдалд орохоос зайлсхийж, агуулахад хадгалан хүлээлтийн горим үүсгээд байна. Харин Хятадын эрх баригчид Австрали улстай үүсгэсэн цахим аюулгүй байдлын асуудлаас шалтгаалж өнгөрсөн сард ердөө 2.77 сая тонн коксжих нүүрсийг тэднээс импортолсон аж.

Хятад буюу дэлхийн хамгийн том коксжих нүүрсний зах зээлд ОХУ өнгөрсөн сард 504 мянган тонн, Индонез улс 44 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ. Их Британийн “The Argus”-ын мэдээлснээр өнгөрсөн сард дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний ханш тонн тутамд 203.26 ам.доллар байсан нь өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин “Fitch Solution”-ын үзэж байгаагаар 2019 онд дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний ханш тонн тутамд 195 ам.доллар байна гэж таамаглаж байна.Үүнийг Хятадын эдийн засгийн удаашрал болон АНУ, Хятадын хооронд болж буй худалдааны дайнд хэлмэгдсэн ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн идэвхгүй байдалтай холбон тайлбарлажээ.

Тэдний коксжих нүүрсний импорт ирэх саруудад өсөх төлөвтэй байгаа. Гэвч дэлхийн зах зээд дээрх коксжих нүүрсний ханш улс төрөөс хамааралтай эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж унасан хэвээр байвал ойрын ирээдүйд Монгол, Индонез болон Орос улсуудад алдагдалтай тусах аж. Харин том зургаар харвал 2028 он хүртэл дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний хэрэгцээ тогтмол өсөх хандлагатай байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар ОХУ 2026 он гэхэд Индонезыг гүйцэж дэлхийн гурав дахь том коксжих нүүрс экспортлогч болох аж. Мөн ирэх жилүүдэд Орос, Монгол, Энэтхэг зэрэг орнууд дэлхийн коксжих нүүрсний зах зээлд аажим аажмаар тэргүүлэгч улсууд болох Хятад болон Австралийн эзлэх хувийг булаана гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: The Argus, Mining.com

Previous Post

ЦЕГ-аас залруулга гаргалаа

Next Post

ДУУЧИН A COOL УЙЛААД ГУЙЖ БАЙНА

Next Post
ДУУЧИН A COOL УЙЛААД ГУЙЖ БАЙНА

ДУУЧИН A COOL УЙЛААД ГУЙЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.