УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр нийт 43 хуулийн төсөл эцэслэн батална. Мөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна. Мөн дараах асуудлуудыг хэлэлцэх тов гарчээ.
- Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг /📄 Төслийн PDF
- “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг 📄 Төслийн PDF
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
- “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг,
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг 📄 Төслийн PDF
- Ерөнхий хяналтын сонсголы н тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , үргэлжилнэ/📄 Төслийн PDF
- Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ Засгийн газар 2026.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ /📄 Төслийн PDF
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг 📄 Төслийн PDF
- Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Бусад












Сэтгэгдэл бичих