-“Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдсанаас хойш нийт 17 жил боллоо. Яг долоон сарын өмнө хянан шалгах төв хороо байгуулагдаад олон нийтийн гурван өдрийн сонсголыг хийж 3.5 саяулаа Оюутолгой дээрх асуудлыг бүгдээрээ ойлгож авсан. Энэ 120 дугаар тогтоол гараад долдугаар сарын хугацаанд Ерөнхий сайд Н.Учралын засгийн газар 100 хоногтоо багтаад түүхэн хэлэлцээр хийсэнд баяртай байна. Энэ дээр хэдэн асуудал байгаа. Бид 120 дугаар тогтоол дээр шийдлээ маш ойлгомжтой хийсэн.
Бидний ноогдол ашиг авахгүй байгаа үндсэн шалтгаан бол өндөр зээлийн хүүтэй холбоотой.
Зээлийн хүү дээрээ 2.5 хувиар бууруулсан. Энэ бол цаашдаа бидний өдөр тутам тоологдох зээлийн хүү тэр чинээгээрээ багасна. Нөгөө талаасаа тэр чинээгээрээ өгөөж гэж тооцож болохгүй. Зээлийн хүүг багасгана гэдэг бол зардал багасна гэсэн үг. Зардал багасаж байгаад ноогдол ашиг авах хугацаа наршлах тооцоог гаргах ёстой гэсэн үг. Хамгийн гол нь бидний нэгдүгээрт хийх ёстой зүйл ноогдол ашиг авах юм. Энэ ондоо 7.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллаад нэмэлт үүнээс урсгал нь 5 тэрбум байна. Энэнээс бид 5 тэрбумын 34 хувьд оногдохоо авъя гэхэд бид 1.7 тэрбум буюу 6 их наяд авна.
Бид 6 их наядаа ноогдол ашгаар энэ жилдээ багтаад авч чадах юм бол үнэхээр том алга ташилт болох ёстой. Ноогдол ашиг авах гэхээс бүх зүйл хамаарна. Мөн “Онтре” дээр хэлцэл явах болж байна. Онтрегийн хэлцлийг бид маш анхааралтай ажиглах ёстой. Онтрегийн хэлцэл амжилттай болно гэдэг бол Монгол Улсын түүхэн гурав дахь хэлэлцээр дээр бид болон бидний үр хүүхэд цаашдаа Оюу Толгойн бүлэг ордноос хэр хэмжээний үр өгөөж хүртэх вэ гэдгийг үндсэндээ тодорхойлох хамгийн том зүйл болж байна гэсэн үг. Тэгэхээр “Онтре”-г бид маш анхааралтай бүгдээрээ ажиглах ёстой. “Онтре”-ийн хэлцэлд Монголын талд эрх ашгийг хангасан амжилттай болох ёстой. Энэ “Онтре” хэлцэл 120 дугаар тогтоолоор засгийн газарт чиглэл болоод өгөгдсөн. Энэ Улсын их хуралд орж ирэхийг бид анхааралтай ажиглах ёстой. Энэ “Онтре”-ийн асуудал дээр Монгол Улсын зэсийн АМНАТ яригдана. Яг энэ цаг мөчид “Онтре”-ийн хэлцэл өнөө маргаашгүй эхлэх Засгийн газрын шийдвэр нь гарчихсан байхад зэсийн АМНАТ-ыг бид бууруулна гээд эдийн засгийн байнгын хороогоор хоёр цагийн дараа орох гэж байна.
Зарчмын зөрүүтэй санал хэсэг бүлэг нөхдүүд гаргаад явж байна. Энэ бол байж болохгүй зүйл юм. Хэдэн тэрбум ам.долларын үр дагавартай хэлэлцэл орох гэж байхад зэсийн АМНАТ-аа бууруулчихдаг. Хэний талд ямар шийдвэр гаргах гээд байгаа юм. Энэ дээр бас бүгдээрээ анхааралтай ажиглах ёстой. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор ороод чуулганаар өнөөдөр багтаж орох гэж байна. Бид Оюутолгой дээр шийдвэр гарлаа гээд хамаг анхаарал тийшээ явж байх хооронд иймэрхүү зүйлүүд явж болохгүй. Дүгнээд хэлэхэд 7 жил тутам зээлийн хүүг ярьдаг байсан гурван жил болох гэж байна гэдэг сайн хэрэг. Гурван жил дотор эдийн засгийн олон зүйл өөрчлөгдөнө. Бид ч гэсэн дараа дахин хэлэлцэх боломжтой болж байна. Тэгэхээр энэ бол дэвшлүүд юм. Цаашдаа хамгийн гол нь Монгол Улсын үр өгөөж, хөрөнгө оруулагч анх амласан 120 дугаар тогтоол дээрээ бичсэн 53 хувь нь үр өгөөждөө хүрэх гэдэг рүү бүх зүйл чиглэх ёстой. Ямар ч байсан бид 53 өгөөж рүү Учралын засгийн газар түүхэн хэлэлцээр хийхэд ойртуулж байна. Одоо үүнийг “Онтре”-ийн хэлэлцэлдээ менежментийн төлбөр дээр 50 хувь бууруулсан. 53 өгөөжтэй бид хамгийн гол нь хүргэх ёстой. Энэ болтол анхаарал хаашаа ч саринаж болохгүй. Бид бүх зүйлийг анхааралтай ажиглаж, шаардлагатай үед засгийн газарт ташуур болоод явах болно.
Оюутолгой төсөл дээр одоогийн байгаа 34 хувийг рояалтигаар орлуулна гэдэг бол тэнэглэл.
Яагаад гэвэл бид ноогдол ашиг авах гээд байгаа. Ноогдол ашгийн 1.7 тэрбум доллар хүртэл авах боломж байхад рояалтигаар орлуулна гэдэг бол юу яриад байгаа юм. Харин “Онтре” дээр 34 хувийн авах юм уу, “Онтре” дээрээ амнатаар орлуулах юм уу энэ дээр засгийн газар тооцооллоо бодох ёстой гэсэн үг. Рояалтигаар орлуулахаар зэсийн амнат яригдана. Зэсийн амнат ярихаар бид хэлэлцлийнх нь өмнөх өдөр бууруулж болохгүй. Тийм учраас бид анхаарлаа хандуулах ёстой. Цаашдаа бид 120 дугаар тогтоолд үндсэндээ амилах ёстой. Амилах том эрх нь тавигдаад явчихлаа” гэв.












Сэтгэгдэл бичих