Энэ сарын 26-ны өдөр Ч:12 (Зүүн салаа – Шинэ эцэс, 32 дугаар байр) чиглэлд үйлчилж байсан 13-286 гараашийн дугаартай Эрдэмтранс ХХК-ийн автобусны жолооч Н.Дамдинпүрэв сураггүй алга болсон хүүхдийг олж, цагдаагийн байгууллагын эрэн хайх ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулан, шуурхай ажиллахад дэмжлэг үзүүлжээ.
Түүний энэхүү хариуцлагатай, иргэний ухамсартай үйлдлийг өндрөөр үнэлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Н.Содхүү чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Мэдээллийн эх сурвалж: dobu.mn









Сэтгэгдэл бичих