Энэ онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой. Зөвшөөрөл авахдаа загас барих аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээгээ зөв сонгохыг анхааруулж байна. Мөн зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг мөрдөхийг сануулав.
Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд загасны үржил, нөөцийг хамгаалах зорилгоор тодорхой хугацаанд загас агнахыг хориглосон байдаг.
Тодруулбал,
Дархадын цагаан загасыг 8-р сарын 1-нээс 10-р сарын 20-ныг хүртэл барьж, агнахыг хориглодог,
Буйр нуурын загасыг 5-р сарын 15-наас 8-р сарын 1 хүртэл агнахыг хориглосон байдаг,
Омоль загасыг 8-р сарын 30-наас 10-р сарын 30 хүртэл агнахыг хориглодог,
Зарам загасыг 9-р сарын 5-наас 1-р сарын 30 хүртэл агнахыг хориглодог,
Алтайн сугас загасыг 6-р сарын 15-наас 8-р сарын 31 хүртэл,
Тул загасыг 10-р сарын 30-наас 6-р сарын 15 хүртэл агнахыг хориглоно гэж хуульд заасан байдаг ажээ.
Харин дээр дурдсанаас бусад загасыг 4-р сарын 1-нээс 6-р сарын 15 хүртэл барьж, агнахыг хориглодог.











Сэтгэгдэл бичих