Цахим орчинд иргэн “Харь оронд амиа алдсан Ш.Алтантуяагийн амийг нэхэж 20 жил цуцашгүй тэмцэж ирсэн С.Шаарийбууг зуслангийн замд хүмүүс дээрэмдэж зодож бэртээжээ” гэж мэдээллийг өнөөдөр (2026.05.13) нийтэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад дээрх нэр бүхий иргэний биед халдаж зодсон, эд зүйлийг хүч хэрэглэн авсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй. Иргэн гэмт хэрэгт өртөж, хохироогүй талаар өөрөө мэдээлсэн. Иймд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Абдул Разак Багинда хохирогчийн талтай заргалдсаар байгаа.
Ташрамд мэдээлэхэд, Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.
2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд болсон шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм.
Нөхөн төлбөрийг дундын дансанд байршуулсан. Гэвч Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлөх шийдвэр энэ оны нэгдүгээр сард тус улсын иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарснаар нөхөн төлбөрийг эргүүлэн татжээ.
Өдгөө Нажиб Разакийг хорьж буй бол түүний зөвлөх асан Абдул Разак Багинда хохирогчийн талтай заргалдсаар байгаа юм.












Сэтгэгдэл бичих