Аргын тооллын 2026 оны 04-р сарын 25, Бямба гараг
Билгийн тооллын хаврын адаг хар луу сарын 9, Санчир гараг, Тэрсүүд өдөр
Үнэг одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран ургах цаг 05:45, шингэх цаг 19:56. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх болон авах, үнэт эрднийн зүйл авах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.











Сэтгэгдэл бичих