• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-06
Ангилал: Нийгэм
СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО
Италийн ЧЕИ байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийн хүрээнд “Тархины саатай хүүхдэд шагай тавхайн ортоз хийх арга зүй” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 1-ээс 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 3252 нь тархины саажилт, хөдөлгөөний бэрхшээлтэй байгаа нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 22.3 хувийг эзэлж байна.
Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг тус сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд олон улсын туршлагатай мэргэжилтнүүд болох Хонг Конгийн Сэргээн засах судлалын нийгэмлэгийн гишүүн Шейла Пурвэс, мэргэжлийн протез, ортозын мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөх Вонг Вай Хинг Кеннет, Хөдөлмөр засалч, нийгмийн ажилтан Шейрли Цэ нар оролцож, тархины саатай хүүхдүүдэд зориулсан шагай тавхайн ортоз (AFO)-ыг 6 хүүхдэд хийж өгөх замаар чадавхжуулах, хөдөлмөр засалч мэргэжилтэнд саажилттай хүүхэдтэй ажиллах арга зүйн практик сургалтыг тус тус хийлээ.
Тус сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв, мөн орон нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн туслах технологийн мэргэжилтнүүд, сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч нийт 22 мэргэжилтнийг хамруулснаар орон нутагт туслах технологийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.
Тархины саатай хүүхдүүдэд шагай тавхайн ортоз хийлгэснээр үеийг зөв байрлалд оруулах, тогтвортой болгож үеийг хамгаалан алхахад хөлийг зөв гишгэгдэлтэйгээр үйл ажиллагаанд оролцуулж улмаар нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Дээрх төслийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сард “Тархины саагийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт хийж улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг сэргээн засахын эмч, хөдөлгөөн, хөдөлмөр, хэл засалч нийт 67 хүнийг хамруулсан байна.
Previous Post

Л.Энх-Амгалан: БАГШИЙН АЧААЛЛААС ЭХЭЛЖ ЧӨЛӨӨЛНӨ

Next Post

4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

Next Post
4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

Шинээр томилогдсон Элчин сайд нарын уулзалт боллоо

2026-04-07
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-04-07
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-07
4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

4 настай хүүхэд зоос залгиж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна

2026-04-06
СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЛОО

2026-04-06
Л.Энх-Амгалан: БАГШИЙН АЧААЛЛААС ЭХЭЛЖ ЧӨЛӨӨЛНӨ

Л.Энх-Амгалан: БАГШИЙН АЧААЛЛААС ЭХЭЛЖ ЧӨЛӨӨЛНӨ

2026-04-06
Нэгнээ архины шилээр зүсэж хүнд гэмтээжээ

Нэгнээ архины шилээр зүсэж хүнд гэмтээжээ

2026-04-06
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо

2026-04-06
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо

2026-04-06
Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

Засгийн газрын тэтгэлгээр гадаад улсад суралцсан албан хаагчийг ажилд нь буцаан томилох үүрэгтэй

2026-04-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.