• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-05
Ангилал: Нийгэм
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Салбарын бодлого, хэрэгжилтийг эрчимжүүлж, экспортын шинэ боломжийг нээнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдаа холбоог сайжруулж, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах гол нөхцөл гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг чанартай судалгаа, бодит тооцоонд тулгуурлан боловсруулж, шийдвэр гаргах түвшинд бодитой нөлөө үзүүлэхүйц байдлаар танилцуулахыг үүрэг болголоо.
Экспорт, малын эрүүл мэндийн тогтолцоог олон улсын жишигт хүргэнэ
БНХАУ болон бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн экспортлохтой холбоотой стандарт, шаардлагыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, малчид, үйлдвэрлэгчдэд зориулсан нэгдсэн сургалт, мэдээллийг үе шаттай зохион байгуулах чиглэл өглөө.
Энэ хүрээнд малын эрүүл мэнд, гарал үүсэл, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, мал эмнэлэг, хорио цээр, экспортын хяналтын тогтолцоог сайжруулах нь шинэ зах зээл нээх үндсэн суурь болохыг сайд онцлов.
Сүүний урамшуулал, хүнсний нөөцийн бодлогыг шуурхай шинэчилнэ
Сүүний салбарын хөгжлийг дэмжих зорилгоор сүүний урамшууллын журмын төслийг шуурхай боловсруулж, малчдын орлого болон эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдлаар танилцуулахыг холбогдох нэгжүүдэд даалгалаа.
Мөн хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд хүнсний нөөцийн удирдлагыг сайжруулж, үүсээд буй нөхцөл байдалтай уялдсан богино болон дунд хугацааны бодлогын арга хэмжээний санал боловсруулахыг чиглэл болгов.
Хаврын тариалалт, усалгааны шинэчлэлд онцгой анхаарна
Газар тариалангийн салбарт тариалангийн талбайн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор талбайн шинэчлэл, усалгааны системийн сайжруулалт, таримлын нэр төрлийн төрөлжилт, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хугацаанд нь бүрэн хангаж, шатахуун, үр, бордоо, техник, санхүүжилтийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох удирдлагуудад онцгойлон анхааруулав.
 Төрийн сангуудын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлнэ
Уулзалтаар Хоршоо хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, холбогдох журам, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг мөн онцоллоо.
Мөн Алсын хараа-2050 болон 2026-2030 оны хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, экспортын шинэ зах зээл нээх, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход онцгой анхаарч ажиллахаар боллоо.
Previous Post

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.