• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-04-03
Ангилал: Дэлхий
“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн Artemis II хөтөлбөрийн сансрын нисэгчид хөлгийнхөө үндсэн хөдөлгүүрийг амжилттай асааж, Дэлхийн тойрог замаас гарч Сарыг чиглэн хөдөллөө. Энэхүү шийдвэрлэх маневрыг пүрэв гарагт гүйцэтгэснээр Сарыг тойрох түүхэн аялал албан ёсоор эхэлсэн талаар Хьюстон дахь Удирдлагын төвөөс мэдээлэв.

АНУ-ын гурван, Канадын нэг нисэгчээс бүрдсэн баг ийнхүү Сар руу чиглэсэн нислэгт орсноор хүн төрөлхтөн Apollo 17 хөтөлбөрөөс хойш анх удаа Сарны орчимд хүрэх гэж байна. Энэ нь хагас зуун гаруй жилийн дараах анхны хүнтэй сарны ойролцоох нислэг гэдгээрээ онцлог юм.

Orion хөлгийн үндсэн хөдөлгүүрүүд ажиллаж, Сар луу чиглүүлэх хүчтэй түлхэлтийг өгснөөр багийнхан Сарны тойрог замд орох замналдаа оржээ. Нийт 10 хоног үргэлжлэх тус даалгаврын хүрээнд тэд Дэлхийгээс ойролцоогоор 406 мянган км зайд хүрэх бөгөөд энэ нь хүнтэй сансрын нислэгийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Өмнөх дээд амжилтыг Apollo 13 тогтоож байв.

Хөлгийн багт командлагч Reid Wiseman, нисэгч Victor Glover, нислэгийн мэргэжилтэн Christina Koch болон Канадын сансрын нисэгч Jeremy Hansen нар багтжээ. Тэд Сарыг ойролцоогоор 6400 км зайтай тойрон ниссэний дараа Саран дээр буухгүйгээр эх дэлхийдээ буцаж ирэх юм.

Энэхүү нислэг нь ирээдүйд хүн төрөлхтнийг Сар дээр дахин буулгах, цаашлаад Ангараг гарагт хүрэх зорилгын чухал бэлтгэл шат гэж NASA үзэж байна.

Previous Post

Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

Next Post

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.