• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орчуулагч Ж.Нэргүйн Билигт гүүш Готовын Акимын шарил дээр хэлсэн үг

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-03
Ангилал: Нийгэм
Орчуулагч Ж.Нэргүйн Билигт гүүш Готовын Акимын шарил дээр хэлсэн үг

“Бид өнөөдөр орчин цагийн Монголын уран зохиолын оюун билигт их сартваахиудын нэг, сүүлийн нэгэн жарны хугацааны монгол гүүш нарын ноён сүмбэр оргил, анубад дөрвөн далай шиг зах хязгааргүй уудам тэнүүн Дорнодын их хээр талынхаа хээлэнд хатан зоригт бүргэд лүгээ адил цээж дүүрэн амсгалаараа халин дүүлэгч агсан эрхэм хүндэт Аким абугайгаа домог мэт амьдралынх нь сүүлчийн замд нь үдэж байгаадаа сэтгэл зүрх маань гүн харууслаар дүүрэн байна.”

Хэдхэн хоногийн өмнө оюунт лагшингаа номын агаарт хураасан Аким гуай маань яруу тансаг, яндашгүй баян монгол хэлний утга төгөлдөр, эрхэмсэг дүүрүү, бив битүү ганган ширээстэй үгсийн сангийн эрдэнэсийн даалин руу гараан шургуулбаас хамгийн түрүүн тэмтрэгдэх эрхий хурууны дайтай очир алмаас байлаа.

Аким гуай маань цайруу холын дайдаас цаст цагаан тэргүүнээрээ харанхуй бүрэнхүйг сүлэн сувд адил цайвалзах “Монголын чөлөөт хэвлэлийн Отгонтэнгэр хайрхан” байлаа. Монголын уран зохиолын орчуулгын гэрэлт цагаан цамхаг нэг хүний өндрөөр намслаа.

Агуу их Аким гуай маань Монголын өнөө цагийн олон арван орчуулагч, хөрвүүлэгч нарын хувьд, хэдийгээр тэр бүхний урд нь суугаад ширүүндүүхэн дуугараад заагуур модоороо толгойг нь тоншиж, хөрвүүлэн буулгасан юмыг нь улаан харандаагаар тэрийн болгон цоохорлож байгаагүй ч, өөрийнхөө үзэглэсэн том, жижиг хэмжээний бүхий л бүтээлүүдийн яруу тансаг найруулга, яв цав сонгосон оновчит үгсийн донж тохироогоор ачит мэргэн багшаас ялгаа үгүй байлаа.

Аким гуай маань эвдрээгүй, ядуураагүй цагийн монгол эртний сонгодог уран зохиолууд хийгээд, хүн төрөлхтний их бичгийн хүмүүдийн шилдэг уран зохиолыг бүгдийг нь бараг нэг бүрчлэн уншчихсан, судалчихсан байсан болохоор ямар ч насныханд зүйрлэшгүй хатуу шалгуур тавьдаг, тэр хэрээрээ хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн, хал нь гаднаа, хайр нь дотроо хүн байлаа. Харин одоо ингээд молхи бичээч биднийг айлгадаг ч хүнгүй, авардаг ч хүнгүй болж буй нь гуравхан хэмжээстэй дүрст орчлонгийн даанч хатуу жам байна.

Гэвч таны минь бүтээн туурвиж амжаад, хэзээ ч эмтлэн амсаад баршгүй их хэмжээгээр баринтагласан, үзэж дуусамгүй зузаан их өв өнөөгийн бидний ч, өнө хойчийн ч уран зохиолчид хийгээд, уран зохиолын орчуулагчдын яруу бичлэг, зохист аялгуу, дуун хөрвүүлгийн сурах бичиг, эхлэн бичигчдийн Үсэглэлийн цагаан толгой болон үлдлээ.

Уран яруу их бичгийн хүмүүн таны минь хувилгаан цагаан сүнс шавь нар, анд нөхөд, бичиг номын ахан дүүс бидэндээ онгод тэнгэрийн оройгүй цагаан долгис болон эргэн шингэх болтугай!

Налайх. Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн. 2026.04.03

Эх сурвалж: www.livetv.mn

 

Previous Post

Ойрхи Дорнодын дайн Ази тивд хэрхэн нөлөөлж байна вэ

Next Post

Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Next Post
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.