• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ойрхи Дорнодын дайн Ази тивд хэрхэн нөлөөлж байна вэ

Nansalmaa Tsevegsuren Нийтэлсэн: Nansalmaa Tsevegsuren
2026-04-03
Ангилал: Дэлхий
Ойрхи Дорнодын дайн Ази тивд хэрхэн нөлөөлж байна вэ

Сар гаруйн турш үргэлжилж буй Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагааны явцад Ойрхи Дорнодын орнууд Ираны пуужин, дроны цохилтод өртсөөр байгаа бол зэвсэгт мөргөлдөөнд огт хамаагүй Азийн улсууд эдийн засгийн хүндрэлтэй байдалд орж байна.

Персийн булангийн орнуудаас Ормузын хоолойгоор дамжуулан өдөр бүр нийлүүлдэг 19-21 сая баррель нефть нь Азийн хамгийн том эдийн засгууд болох Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосын хэрэгцээг хангадаг. Гэтэл дайны улмаас Хятад улсад нэг тонн бензиний үнэ 1 160 юаниар, дизель түлшний үнэ 1 115 юаниар нэмэгджээ. Тус улсын импортолж буй нефтийн 45-50 хувь нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд Ираны тал уг хоолойг бүслэн хаасан тул тээвэрлэлт үндсэндээ зогссон байна. НҮБ-ын мэдээллээр, танкер хөлөг онгоцнуудын багийн 20 мянга орчим гишүүн, аяллын хөлөг онгоцнуудаар зорчиж буй 15 мянга орчим хүн Ормузад гацчихаад байгаа бол хоолойг хаасны улмаас дэлхийн эдийн засагт өдөр бүр 7 тэрбум долларын хохирол учирч байна.

Ийм үед Японы засгийн газар нийт 470 сая орчим баррель газрын тосны стратегийн нөөцөөсөө 80 сая баррелийг нь зах зээлд гаргалаа. Тус улс Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлтээс 94 хувийн хамааралтай байдаг ба тээвэрлэлт нь бүхэлдээ Ормузын хоолойгоор дамждаг байна.

Харин Өмнөд Солонгос бол Персийн булангийн нефтээс 70 хувь, шингэрүүлсэн хийнээс 20 гаруй хувийн хамааралтай улс бөгөөд Ойрх Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн дэгдсэнээс хойш бензиний үнэ литр тутамд 200 воноор, дизелийн түлшний үнэ 300 воноор тус тус өсжээ. Засгийн газар үнийн хэт өсөлтөөс сэргийлэхийн тулд нефтийн бүтээгдэхүүний үнийг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Гэхдээ дээрх гурван улс хангалттай хэмжээний нөөцтэй тул ойрын гурван сард шатахууны хомсдолд орохгүй. Харин Ази тивээс Филиппин, Шри Ланк, Энэтхэг, Вьетнам, Тайланд гэсэн улсуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байна.

Филиппин

Ойрхи Дорнодын дайны улмаас одоогоор эрчим хүчний салбартаа онц байдал тогтоогоод буй улс бол Филиппин юм. Одоогийн хэрэглээний түвшнээр тооцож үзвэл, түлш шатахууны нөөц сар хагасын хугацаанд хүрэлцэнэ. Түлшний хямрал үүссэн гол шалтгаан нь тус улс хэрэгцээт газрын тосныхоо 95 хувийг Персийн булангийн орнуудаас худалдан авдагтай холбоотой. Ираны тал дэлхийн хэрэгцээний нефть, хийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хааснаар түлш шатахууны хомсдолыг энэ үед Филиппиний тээврийн салбарынхан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, түлш шатахууны үнийг бууруулах, цалинг  өсгөх, нийтийн тээврээр зорчих төлбөрийг нэмэгдүүлэх гэх мэт шаардлага тавьж байна. Онц байдлын дэглэм тус улсад дор хаяж бүтэн жилийн турш үргэлжлэх бололтой.

Үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд Филиппиний засгийн газар шатахуун ба цахилгаан эрчим хүчийг хэмнэх, үүний сацуу бусад нийлүүлэгчээс худалдан авах арга хэмжээнүүдийг авч байна. 26-ны өдөр Оросоос 700 мянган баррель нефть хүлээн авсан нь 6 дугаар сар хүртэл хүрэлцэх юм. Үүний зэрэгцээ шатахууны үнийн зөрүүг нөхөхөд нь тусламж болгож таксины жолооч нар, нийтийн тээврийн ажилтнуудад 83 доллар олгожээ. Зарим хотуудад оюутнууд болон ажилтай иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг олгов. Мөн нэн шаардлагатай түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, эм тариагаар хангах тусгай хороог байгуулсан байна.

Филиппиний эрх баригчид АНУ-д хандан, хоригт орсон Иран, Венесуэлээс нефть худалдан авах хүсэлт илгээжээ. Тус улсын цахилгаан станцуудын 40 хувь нь шингэрүүлсэн хийгээр ажилладаг тул Ормузын хоолой хаагдсанаас үүдэн түлш шатахууны хомсдолоос гадна эрчим хүчний хямрал нүүрлэлээ. Хийн үнэ огцом өссөн тул түр хугацаанд нүүрс хэрэглэснээр цахилгааны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой гэж Филиппиний Эрчим хүчний сайд мэдэгдсэн байна.

АХБ-аас Шри Ланкад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Ормузын хоолойг хааснаас хамгийн их хохирол амсаж буй улсуудын нэг бол Шри Ланк юм. Эрчим хүчний хэрэглээнийхээ 60 орчим хувийг импортоор хангадаг 22 сая хүн амтай тус улсад QR кодоор түлш шатахууныг нормчлон олгож байна. Гэвч энэ арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш бензиний үнэ 33 хувиар өсжээ.

Ойрхи Дорнодын дайн Азийн улсуудад илүү хүнд тусч байгаа тул тэдгээрийн эдийн засагт нь учирч буй сөрөг нөлөөллийг багасгахын тулд Азийн Хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санхүүгийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэж тусламжийн хөтөлбөрт хамгийн түрүүнд Шри Ланк улс хамрагдсан байна.

Түүнээс гадна карбамид бордооны дэлхийн хэрэгцээний 50 орчим хувийг тээвэрлэдэг Ормузын хоолойг хааснаар бордооны үнэ огцом өслөө. Үүний улмаас Шри-Ланкад хүнсний бүтээгдэхүүний үнэ 15 хувиар өсөж магадгүй байна.

Иймээс засгийн газар түлш шатахууныг нормчлон хязгаарлаж олгохоос гадна нийтийн тээврээр зорчих төлбөрийг нэмэгдүүлж, шатахууны хэрэглээг багасгахын тулд төрийн байгууллагууд, дунд сургуулиудын хувьд лхагва гаргийг амралтын өдөр болгосон байна. Мөн хямдруулсан үнээр нефть худалдан авах асуудлаар Орос улстай хэлэлцээ хийж байгаа ажээ.

Энэтхэгт байдал ямар байна вэ?

Ерөнхий сайд Нарендра Моди саяхан мэдэгдсэнээр, тус улсад коронавируст цар тахлын үеэр тулгарсантай ижил асуудлууд үүссэн тул тухайн үед авсан байсантай адил арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тухайлбал, Энэтхэгийн 1 тэрбум 450 сая хүн амын 20 хувь нь шингэрүүлсэн хий хэрэглэдэг бөгөөд түүний 60 хувийг импортолдог байна. Үүнээс 90 хувийг нь Ойрх Дорнодын дайны голомтод орших Саудын Араб, Катар, АНЭУ-аас нийлүүлдэг ажээ.

“Pradhan Mantri Ujjwala Yojana” (PMUY) гэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Энэтхэгт шингэрүүлсэн хийн хэрэглээ 2016 оноос хойш огцом нэмэгдсэн байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд 100 сая айл өрх тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд ядуу иргэд болон хөдөө орон нутгийн айл өрхүүдэд уг түлшийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг.

Энэтхэгчүүд жилд 30 сая орчим тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг бөгөөд үүнээс 87 хувийг нь иргэд хэрэглэдэг байна. Гэтэл Ормузын хоолой хаагдсаны улмаас хийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь өссөн тул хэрэглэгчид сандралд автан, их хэмжээгээр худалдан авсны улмаас хомсдол үүссэн байна.

Хямрал гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өөр эх үүсвэрүүд, тухайлбал Иранаас хий худалдан авч эхэлсэн боловч нийлүүлэлтийн өртөг нэмэгдсээр байна.

Шатахууны хямралаас зайлсхийхийн тулд 27-ны өдөр бензиний татварыг бууруулж, дизель түлшний татварыг бүрэн цуцалжээ. Энэтхэгийн импортолж буй нефтийн 40 хувь нь Ормузын хоолойгоор дамжин ирдэг. Үүний зэрэгцээ засгийн газраас мэдэгдэхдээ, нөөц шатахуун 2 сар гаруйн хугацаанд хангалттай хүрэлцэнэ хэмээн иргэдийг тайвшруулж байна.

Төв Ази дахь дайны нөлөөлөл

Ойрх Дорнодод дэгдсэн дайн бүс нутгаас хэдийн хальж, Евро Азийн эдийн засгийн тогтолцоог тогтворгүйжүүлэгч хүчин зүйл болж байна. Орос, Ойрхи Дорнод, Өмнөд Азийг холбогч дамжин өнгөрүүлэх “гүүр” гэгддэг Төв Азийн улсууд дайнаас хохирол амссаар байна. Ялангуяа Суэцийн сувгийг орлохуйц чухал чиглэл болох “Умард-Өмнөд” гэх олон улсын тээврийн коридорын үйл ажиллагаа үндсэндээ зогсжээ. Энэхүү коридор нь үндсэн гурван чиглэлтэй. Үүнд: Азербайжанаар дайрах баруун чиглэл, Каспийн тэнгисийг дамнасан чиглэл ба Казахстан, Туркменистанаар дайрах зүүн чиглэл орох аж.

Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад улсын хувьд энэхүү коридор нь стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд ОХУ болон Хойд Европын орнуудыг Энэтхэг болон Персийн булангийн улсуудтай холбож, Европ ба Өмнөд Азийн хооронд бараа тээвэрлэх хугацааг багагүй хэмжээгээр хэмнэдэг.

Эдгээр чиглэл нь Ираны нутагт хоорондоо холбогддог тул юугаар ч орлуулшгүй ложистикийн чухал зангилаа юм. Гэтэл гуравдугаар сард Азербайжаны Астара боомтоор нэвтрэх хөдөлгөөн хэдхэн хоног түр зогсоход хүргэлтийн хугацаа 20-30 хувиар уртасч, тээврийн өртөг 15-25 хувиар нэмэгдэж байх жишээтэй. Энэ коридорыг анх байгуулахдаа 2027 он гэхэд 15 сая тн, 2030 он гэхэд 20 сая тн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай байна гэж тооцоолсон ажээ. Гэтэл дайны нөхцөлд ийм хэмжээнд хүргэж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Төв Азийн орнууд далайд гарцгүй тул дамжин өнгөрөх тээврийн коридорууд маш чухал үүрэгтэй. Энэхүү тогтолцоонд Иран улс тус бүс нутгийн хувьд “өмнөд хаалга”-ны үүрэг гүйцэтгэдэг. Энэ хаалгаар дамжин Персийн булангийн боомтуудад хүрснээр Энэтхэг, Персийн булан ба Хойд Африкийн орнуудын зах зээлд бараагаа борлуулах боломж бүрдэнэ. 2024 онд гэхэд Ираны нутгаар дамждаг янз бүрийн чиглэлээр тээвэрлэсэн ачааны хэмжээ 60 сая тоннд хүрээд байлаа. Энэхүү тээврийн чухал зангилаа үл ялиг тогтворгүйтэхэд барааны урсгал өөрчлөгдөж, ложистикийн сүлжээний өртөг нэмэгдэхэд хүрнэ.

Төв Азийн эдийн засгийн загварчлал нь транзит тээвэр, түүхий эдийн экспорт, гадаад худалдаан дээр тогтдог тул тогтворгүй байдал бүтэн жил үргэлжлэхэд ложистикийн сүлжээнд саатал гарч, тус бүс нутгийн улс орнуудын ДНБ 1-3 хувиар буурах юм.

Тиймээс Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал нь бүс нутгийн хэмжээнээс хальж, Төв Азийн эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурийг ганхуулж, дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эргэлзээтэй болгож байна.

Эх сурвалж: www.montsame.mn

 

 

 

Previous Post

Ерөнхий сайд Н.Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцууллаа

Next Post

Орчуулагч Ж.Нэргүйн Билигт гүүш Готовын Акимын шарил дээр хэлсэн үг

Next Post
Орчуулагч Ж.Нэргүйн Билигт гүүш Готовын Акимын шарил дээр хэлсэн үг

Орчуулагч Ж.Нэргүйн Билигт гүүш Готовын Акимын шарил дээр хэлсэн үг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

2026-04-03
“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

“Оrion” хөлөг Сарыг тойрох аяллаа эхлүүллээ

2026-04-03
Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явцтай орон нутагт танилцжээ

2026-04-03
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-04-03
Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

Ачааны автомашин суудлын автомашин мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ

2026-04-03
ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ:Хутгалсан хүнээ хараагүй гэх хэргийг шалгаж байна

2026-04-03
Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

Шатахууны үнэ нэмэгдэх сургаар “юмны үнэ тэнгэрт хадав”

2026-04-03
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

2026-04-03
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ

2026-04-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.