• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ 22 СУРГУУЛЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-23
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ 22 СУРГУУЛЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Улмаар дээрх сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг холбогдох ажилтнууд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

ЕБС-ийн өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлох зорилготой уг судалгааг сургуулийн нийгмийн ажилтан болон удирдлагуудтай хамтран түүврийн аргаар, цахим хэлбэрээр явуулсан бөгөөд 8 дүүргийн 22 сургуулийн 8-10-р ангийн 1093 сурагч, 213 эцэг, эх, асран хамгаалагч хамрагджээ.  Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 71.9% нь үе дээрэлхэлтийн талаар мэднэ, тодорхой хэмжээний ойлголттой гэж хариулсан байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг дүүргээр авч үзвэл Багахангай дүүрэг 35.7%, Хан-Уул дүүрэг 33.1%, Баянзүрх дүүрэг 30.6%,  Налайх дүүрэг 25%, Баянгол дүүрэг 22.9%, Сүхбаатар дүүрэг 20.9%, Чингэлтэй дүүрэг 17.2%, Сонгинохайрхан дүүрэг 15.2% эзэлж байна. Товчхондоо Багахангай, Хан-Уул дүүргийн 3 сурагч тутмын 1 нь үе дээрэлхэлтэд өртдөг гэсэн дүн гарчээ. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдаас давтамжийг тодруулахад сурагчдын гуравны хоёр нь 3 хүртэлх удаа гэж хариулжээ. Харин 22 сурагч буюу судалгаанд хамрагдсан 1093 сурагчийн 2% нь 10 болон түүнээс дээш удаа, тодруулбал байнга үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байна.

Харин үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид хэнд хандахаа төдийлөн мэддэггүй бөгөөд 44.5% нь интернэтээс хайдаг, 19.7% нь сургуулийнхаа нийгмийн ажилтанд ханддаг, 17.3% гэр бүлдээ ханддаг, 11.8% нь багшдаа ханддаг, 3.4% найз, нөхдөдөө, 2.9% нь цагдаад ханддаг гэсэн байна. Үүнээс харахад үе тэнгийн дээрэлхэлт даамжрах, нуугдмал байдлаар хүрээгээ тэлэх нөхцөл бүрддэг байна. Үе тэнгийн дээрэлхэлт бусдыг доромжлох, цуурхал тараах, бүлгээс гадгах буюу тусгаарлах, заналхийлэх, биед халдах гэсэн зонхилох хэлбэрүүдээр илрэх бөгөөд дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 22.1% нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цахим дээрэлхэлтийн хувь 35.5% байна.

 Харин өсвөр насны сурагчдын хувьд бие махбодын болон сэтгэл зүйн бие даасан байдал нь чухал нөлөөтэй ба бусдын хувийн орон зайд халдах, түүнийг хэвийн гэж үзэх нь үе тэнгийн дээрэлхэлтийн илрэл юм. Харин уг хариултын хувьд суралцагчид төөрөлдсөн байр суурьтай буюу зарим тохиолдолд “тийм” гэж 40 орчим хувь нь хариулсан байна. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголтын хүрээ, хэлбэрийг нарийвчлан багтаамж болон агуулгыг гүнзгийрүүлж өгөх шаардлагатай. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд өөрийн сэтгэл зүйгээ удирдах, хянах аргуудыг ашиглаж чадах байдлыг тодруулахад нийт сурагчдын 58% нь тийм, 34.4% нь тийм аргыг мэдэхгүй хэмээн хариулсан байна.

Өнөөдрийн хуралд оролцсон сургуулийн удирдлага, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудын зүгээс зөвхөн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаанаас гадна эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн нөлөөллийн аяныг хэрэгжүүлэхгүй бол хүүхдийн гэр бүлийн хүмүүжил бусдыгаа үл ойшоох, зодох, элдвээр доромжилж хэлэх, ялгаварлан гадуурхах зэрэг шалтгаан болж байна гэдгийг онцоллоо. Учир нь үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудал сургууль дээр гарч эцэг, эхийн хамтарсан уулзалт зохион байгуулахад дийлэнх хувь хүүхдээ өмөөрч, бусдыг хэл амаар доромжлох, заналхийлэх зэрэг үйлдэл гаргадаг байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага тооцдог байх зэрэг сургууль бүр тухайлсан саналаа нэгтгэж, хөтөлбөр боловсруулж ажиллахаар боллоо.

Previous Post

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

Next Post

“Эх Оронч сурагч” хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Next Post
“Эх Оронч сурагч” хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

"Эх Оронч сурагч" хөтөлбөрийг Нийслэлийн Ерөнхий Боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.