• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-22
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцож, казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Туурга тусгаар монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг дэвшүүлье. Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй.

Айсуй цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан, эв эеийг бататган бэхжүүлж, өнгөрснийг цэгнэж, ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг казах түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Олон улсын баяр” юм. Шинэ бүхний эхлэл Наурызын баяраар казах түмэн үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний уламжлалтай.

Төв азийн цээжинд мянга мянган жил нүүдэллэн амьдарсан казах, урианхай, дөрвөд, тува  угсаатан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул, ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна. Нарны баяр Наурызын босгон дээр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдсэн эрхэм алдартан, гавьяатнууд олноороо төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бэлгэт сайн энэ өдөр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн иргэдээ монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд төр, түмнийхээ итгэл, хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улсын олон ястны соёлын өв сангийн нэгэн чухал хэсэг болсон Наурызаа Баян-Өлгий аймгийн уугуул, суугуул казах иргэд өргөн дэлгэр тэмдэглэж, өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж хотол олноороо сайхан баярлаарай. Төв талбайдаа хуран цугласан Та бүхэн Гал морин жилдээ хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ цог золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026”  баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Previous Post

Өмнөд Солонгосын Тэжонд гарсан үйлдвэрийн галд 14 хүн амиа алдаж, 60 хүн гэмтжээ

Next Post

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

2026-05-07
Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

2026-05-07
Цаг агаарын мэдээ

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй

2026-05-07
СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.