• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Газрын тосны үнэ өсөж, шатахууны үнэд дарамт үүсэх төлөвтэй байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-19
Ангилал: Нийгэм
Газрын тосны үнэ өсөж, шатахууны үнэд дарамт үүсэх төлөвтэй байна

Газрын тосны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ) Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан байна. Харин АНУ, Израилийн зүгээс Иранд чиглэсэн цэрэг, дайны үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор энэ сарын эхнээс үнэ тогтмол өсөх хандлагатай болжээ. Тухайлбал, Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 8-ны өдөр баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар 102.99 ам.долларт хүрсэн байна.

Шатахууны нөөцийн нөхцөл байдал

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад:

  • Дизелийн түлш – 27 хоногийн нөөц

  • АИ-92 бензин – 40 хоногийн нөөц

  • АИ-95 бензин – 72 хоногийн нөөц

  • Онгоцны түлш – 22 хоногийн нөөц

  • Шингэрүүлсэн шатдаг хий – 35 хоногийн нөөцтэй байна” хэмээн мэдээлэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт үнийн зөвлөл хуралдаж, гуравдугаар сард шатахууны үнийг тогтвортой байлгах зөвлөмж гаргасан байна.

Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих чиглэлээр Монголбанк, арилжааны 17 банк, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. Энэ хүрээнд 150 мянган шоо метр багтаамжтай нефть бүтээгдэхүүн хадгалах савыг энэ онд багтаан барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Одоогоор уг төсөлд оролцохоор 20 гаруй аж ахуйн нэгж санал ирүүлээд байгаа бөгөөд тэдгээрийг эрэмбэлэн санхүүжилтийн байгууллагуудад хүргүүлэх аж.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Иймээс дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт нь дотоодын жижиглэнгийн шатахууны үнэд нөлөөлөхөөр байна” гэж мэдэгдлээ.

Previous Post

Эрчим хүчний сайдаар томилогдох гэж буй Б.Найдлаагийн ХОМ

Next Post

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн хамтаар ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэг (DGKH)-ийн дэд ерөнхийлөгч, профессор Вальтер Поппыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.