• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-18
Ангилал: Нийгэм, Улс төр
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Төрийн захиргааны зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах бодлогын хүрээнд “Эрчист Монгол” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгах шийдвэр гаргажээ.

Тус компанийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулж байсан бөгөөд эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн хувьцааны төлөөллийг “Эрчист Монгол” ХХК, үлдсэн 34 хувийг салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх зохицуулалттай байсан юм.

Мөн “Эрчист Монгол” ХХК нь дараах төрийн өмчит компаниудын төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр тогтоогдож байв. Үүнд:

  • “МИАТ” ТӨХК

  • “Монголын төмөр зам” ХК

  • “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК

  • “Автоимпекс” ХК

  • “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК

  • “Төрийн орон сууцны корпораци” ХХК

Тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор дээрх компаниудын дүрэмд “Эрчист Монгол” ХХК-тай менежментийн гэрээ байгуулах, мөн тус компаниас Төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчдийн хуралд төлөөлөгч томилж, чиглэл өгөх зохицуулалтыг тусгах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч байв.

Түүнчлэн 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр гарсан тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн гадаад зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг нэгтгэн баталгаажуулж, барагдуулах ажлыг зохион байгуулах үүргийг “Эрчист Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батцэцэг), гүйцэтгэх удирдлага (Г.Амартүвшин)-д даалгаж байсан юм.

Ийнхүү уг компанийг татан буулгаснаар төрийн өмчит компаниудын удирдлага, зохицуулалтын бүтэцт өөрчлөлт орох бөгөөд цаашид чиг үүргийн давхардлыг бууруулж, удирдлагын зардлыг хэмнэх зорилготой гэж үзэж байна.

Previous Post

Х.Нямбаатар: “Зургийг минь шатаасан ч би ажлаа л хийнэ” — Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.