• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг хуралдлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-18
Ангилал: Улс төр
Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг хуралдлаа

Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.17/ хуралдлаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд гишүүдийн ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн татварын багц хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр, 1992 онд шинэ татварын тогтолцооны суурь бүрэлдэж, орлогын татварыг бууруулж, онцгой татвар нэвтрүүлснээр НӨАТ нэвтрүүлэх боломж бүрдсэнийг онцлов. Улмаар 2007 онд дөрвөн 10-ын татварын шинэчлэл хийгдэж, НӨАТ, уул уурхайн салбараас шалтгаалж татварыг дорвитой бууруулах боломж нээгдсэн гэв. Харин 2019 онд татварын багц шинэчлэлийн дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, цахимжуулах, олон улсын татварын дүрэмд шилжсэн гэлээ. Уул уурхайн эдийн засагтай улсуудад орлогын тэгш бус байдал, уул уурхайн бус бусад салбарын өрсөлдөх чадварын асуудал тулгамддагыг тэрбээр дурдлаа.

Цаашид 2025 оны татварын хуулийн шинэчлэлээр шаталсан татварын тогтолцоог бэхжүүлэхийг зорьсон бөгөөд улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, 13,000 гаруй компани, иргэдээс 176,000 гаруй санал авсан гэв. Энэ хүрээнд шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, өрхийн орлогыг хамгаалах татварын бодлогыг хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд нэмэлт ачаалал үүсгэдэггүй, бүх нийтээрээ шударга төлдөг НӨАТ-ын орчинтой болгох, их өгөгдөлд суурилсан татвар, гаалийн байгууллагын реформыг хэрэгжүүлэхийг зорьжээ. Тодруулбал, иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, татварын ачааллыг бууруулна, бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн хариуцлагатай татвар төлөгчийг дэмжиж, татварын өр барагдуулах үйл ажиллагаанд данс бүрэн хаадгийг зогсоож, бүх нийтээрээ шударга төлдөг тогтолцоог бүрдүүлж, татвар, гаалийн байгууллага татвар төлөгчдөд зөвлөн тусалдаг, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулсан бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийн хэлэлцүүлгээс  ажлын хэсэгт ирүүлсэн саналын талаар товч мэдээлэл хүргэлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Б.Заяабал, Б.Эрдэнэбат, А.Ариунзаяа нарын гишүүд татварын багц хуулийн шинэчлэлийн талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал татварын багц хууль хоёр засгийн газар дамжиж, иргэд олон нийтэд хүлээлт үүссэн талаар шүүмжилж, халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд татварын хууль хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар асуулаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ

Next Post

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Next Post
Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3215 хүүхэд холбогдсон 2508 гэмт хэрэг гарсан бол 5651 хүүхэд хохирсон 5199 гэмт хэрэг үйлдэгджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.