• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шадар сайд Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-ны зээлийн 20-30 хувь нь хэрэглээнд зарцуулагдсан байх магадлалтай

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-17
Ангилал: Тод мэдээ, Эдийн засаг
Шадар сайд Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-ны зээлийн 20-30 хувь нь хэрэглээнд зарцуулагдсан байх магадлалтай

Шадар сайд Х.Ганхуяг “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн хүрээнд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй тул хяналт шалгалт эхлүүлж буйг мэдэгдэв.

Түүний хэлснээр “Шинэ хоршоо”-ны зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож байсан бөгөөд одоогоор зээл олголтыг түр хугацаанд зогсоогоод байгаа аж. Урьдчилсан байдлаар нийт зээлийн 20-30 орчим хувь нь хэрэглээний зээл рүү орсон байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд хяналт шалгалтын дүн гарсны дараа зээлийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Мөн Засгийн газрын хуралдаанд “Уур амьсгалын Үндэсний хороо”-ны чиг үүргийг өөрчлөх тухай тогтоолын төслийг танилцуулахаар бэлтгэж байгаагаа тэрбээр хэллээ. Энэхүү өөрчлөлтөөр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг уур амьсгалын бодлоготой уялдуулж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Цаашид уг хөдөлгөөнийг төсвөөс хараат бус тогтолцоонд шилжүүлж, малчид бэлчээр болон байгаль орчноо хамгаалсныхаа үр шимийг нүүрстөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс хүртэх боломжтой болгохоор зорьж байгааг Шадар сайд онцоллоо. Үүний хүрээнд Монгол Улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэх “Нүүрстөрөгчийн үндэсний бүртгэлийн систем” байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн “Шинэ хоршоо”-ны зээлийн талаарх малчдын санал хүсэлтийг И-Монголоор дамжуулан авах, түүнчлэн малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор CU сүлжээ дэлгүүртэй хамтран нэг лангууг малчдын бүтээгдэхүүнд зориулж ажиллуулах санал гаргасан байна.

Цаашдын бодлогыг хоёр үндсэн чиглэлд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээрт, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг нүүрстөрөгчийн зах зээлтэй холбож, малчдад нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох. Үүний тулд нүүрстөрөгчийн зах зээлийг бүртгэлжүүлэх цахим системийг хөгжүүлэхэд ойролцоогоор 3 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон байна. Хоёрдугаарт, агуулах, тээвэрлэлтийг хариуцах “дундын хоршоо”-ны тогтолцоог хөгжүүлэх аж.

Шадар сайд 11 аймагт ажиллах үеэрээ сайн үйл ажиллагаа явуулж буй хоршоод байгааг онцолж, махны экспорт нэмэгдэхэд хоршоод тодорхой хувь нэмэр оруулсан гэж дүгнэсэн байна. Гэхдээ хэрэглээний зориулалттай зээлийг төрөөс дэмжих нь зохисгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

Previous Post

Ерөнхий сайд маргааш Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-д танилцуулна

Next Post

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТ АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАРААЛХАВ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

2026-05-07
Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

2026-05-07
Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сард олгоно

2026-05-07
Цаг агаарын мэдээ

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй

2026-05-07
СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.