УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын хоёр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор хүргүүлсэн байна.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ маргааш 14:00 цагт ээлжит бусаар хуралдах тов гарчээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх болон шинээр томилох асуудлыг танилцуулах юм.
Албан бус мэдээллээр Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж байгаа аж.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа “Одоогоор нэрс эцэслэн тодорхой болоогүй. Засгийн газарт хамтран ажиллаж буй намуудтай зөвшилцөж шийдвэрлэнэ” хэмээжээ.












Сэтгэгдэл бичих