• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улс орнууд нефтийн нөөц рүүгээ орж эхэлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-15
Ангилал: Дэлхий
Улс орнууд нефтийн нөөц рүүгээ орж эхэлжээ

Персийн булан дахь аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор дэлхийн нефтийн тээврийн чухал гарц болох Ормузын хоолойн аюулгүй байдалд эрсдэл үүсээд байна. Энэхүү тэнгисийн хоолойгоор өдөр бүр дэлхийн газрын тосны томоохон хувь дамжин өнгөрдөг бөгөөд бүс нутгийн аливаа мөргөлдөөн нефтийн зах зээлд шууд нөлөөлдөг стратегийн бүсэд тооцогддог.

Мөргөлдөөн эхэлснээс хойш нефтийн үнэ огцом өсөх хандлага ажиглагдаж, олон улсын зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 100 ам.долларт дөхөж очсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Нефтийн зах зээлд үүссэн савлагааг бууруулахын тулд хэд хэдэн улс стратегийн нөөцөөсөө нефть гаргах талаар мэдэгдсэн.

АНУ стратегийн нефтийн нөөцөөс тодорхой хэмжээг зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа бол Япон улс стратегийн нөөцөөсөө нефть гаргах шийдвэр гаргасан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Мөн Европын зарим улс болон Азийн томоохон эдийн засагтай орнууд шаардлагатай тохиолдолд стратегийн нөөцөөс нийлүүлэлт хийх бэлэн байдалд шилжсэн талаар мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Персийн булангийн бүсэд байрлах нефтийн байгууламжууд, агуулах, экспортын терминалуудын аюулгүй байдалд заналхийлэл нэмэгдсэн байна. Зарим нефтийн боомт, агуулахад гал гарсан, дрон болон пуужингийн довтолгоо болсон тухай мэдээллүүд гарсан нь нефтийн нийлүүлэлтийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байна.

Шинжээчдийн үзэж буйгаар стратегийн нөөцөөс нефть гаргах нь богино хугацаанд зах зээлийг тогтворжуулах боломжтой боловч мөргөлдөөн удаан үргэлжилбэл дэлхийн эрчим хүчний зах зээлд илүү том савлагаа үүсэх эрсдэлтэй байна.

Нефтийн үнэ өсөх нь зөвхөн эрчим хүчний салбарт төдийгүй дэлхийн эдийн засагт өргөн хүрээний нөлөө үзүүлдэг. Шатахууны үнэ нэмэгдэх нь тээвэр, үйлдвэрлэл, хүнсний салбарын өртгийг өсгөж, инфляц нэмэгдэх шалтгаан болдог.

Иймээс олон улсын байгууллагууд болон эрчим хүчний зах зээлийн шинжээчид Ойрх Дорнодын нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхөөс дэлхийн нефтийн зах зээлийн тогтвортой байдал шууд хамаарахыг онцолж байна.

эх сурвалж:guardian

Previous Post

АНУ–Ираны мөргөлдөөн: Дайн эхэлснээс хойш гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна

Next Post

Маргааш өглөө ЗГ ээлжит бусаар хуралдаж өргөдлөө өгсөн хоёр сайдыг чөлөөлөхөөс гадна дэд сайдуудын асуудлыг хэлэлцэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.