• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-14
Ангилал: Нийгэм
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Онцгой байдпын салбарыг онцгой анхаарна” гэснийхээ дагуу газар дээр нь ажиллалаа. Тэрбээр, Шуурхай удирдлагын төв байгуулж, аврагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна хэмээн Ажлын хэсгийн хэд хэдэн хурал дээр хэлж байсныгаа ийнхүү ажил хэрэг болгож, алба хаагчдад Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь онцгой байдлын салбарт ажиллаж байгаа алба хаагчдад ямар чухал болохыг танилцуулж, аврагчдын нэг өдрийн ажлын нөхцөлтэй танилцсан юм.

Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар 105 дугаарт ирсэн дуудлага, камерын хяналт болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэг дор төвлөрүүлж, гал сөнөөгч, аврагчдыг хамгийн ойр байрлалаас шуурхай хөдөлгөх боломж бүрдэх юм. Мөн гал түймэр, ослын үед цагдаа, эмнэлэг, замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагуудтай мэдээллийг нэг цэгээс зохицуулснаар дуудлагад очих хугацаа богиносож, аврах ажиллагааны үр дүн нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ төв нь гамшиг, ослын үед цаг хугацаатай уралддаг аврагчдын ажлыг илүү хурдтай, оновчтой болгох чухал шийдэл болох юм.
Ийн бидний уулзалт Нийслэлийн онцгой байдлын газрын хоолны танхимд үргэлжилж, А.Баяр дарга аврагчидтай тэврэлдэн уулзаж, халуун цай, таваг хоолны ард хамгийн их дуудлагад гарсан, хамгийн олон хүний амь аварсан аврагч хэн болох талаар халуун яриа өрнүүлэх зуурт НОБГ-ын дарга Г.Галбадрах аврагчдаа танилцуулж, албаараа бахархан суулаа.


НИТХ-ын дарга А.Баяр өглөөнөөс хойш тус газрын нөхцөл байдалтай танилцаж, нээлттэй ярилцлага өрнүүлж буй нь энэ. Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах нь энэ жилийн том зорилт гэдгийг тэрбээр онцолж байв.
Гэнэт аваарын дохио хангинахад хоолны зааланд суусан 20 орчим гал сөнөөгчид ухасхийн харайж, юу болов гэхийн зуурт үүдээр бараа сураггүй гарч одов. Ердөө хоёрхон секундын дотор тэдний ярьж байсан үгсийн цуурай, ширээн дээрх уур савссан халуун хоол, ууж амжаагүй аягатай цай, бидний хэдэн нөхөд л үлдэв. Тогооч “галын дуудлага” гэж чанга орилоход л сая нэг ухаарч цүнхээ шүүрэн аврагчдын араас гүйлээ. Биднийг гарц, хаалга руу мунгинаж байх зуурт аврагчдын эхний хэсэг дуут дохиогоо хангинуулан хашаанаас гарч байх нь сонсогдов. “Бид 20 секундын дотор энэ бүх хувцас, тоноглолоо бүрэн өмсөөд машиндаа сууна даа” гэх өглөөхөн хэлсэн яриагаа тэд батлаж байх шиг ар араасаа цуварч гараад яаравчлах. Галын дуудлагад хамт явж, сурвалжилга бэлтгэх зорилготой бидний хэдэн нөхөд арайхийн сүүлийн машины кабинд багтаад, хөдөллөө. Жолоочийн богино холбоо тасралтгүй дуугарна.

ГАРЦ, ОРЦГҮЙ ОРОН СУУЦНЫ ГАЛЫН ДУУДЛАГА Л ХАМГИЙН БЭРХ
Аврагчдын нэн тэргүүний зорилго бол нэг секунд ч алдахгүй хөдлөх. Шуурхай удирдлагын төвөөс нарийвчилсан байршлыг хэлж байна. Энэ удаа Сүхбаатар дүүргийн XI хороололд байрлах орон сууцны хогийн бункерт гал гарчээ. Галын машин дуут дохиогоо хангинуулан явахад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар эгнээ байраа чөлөөлж, зам тавьж өгөх аж. Цагдаа зохицуулах тохиолдолд хугацаа маш бага зарцуулдаг байна. Ерөөс галын дуудлагад шуурхай очно гэдэг Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв, цагдаа, иргэний хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг гэлээ.
Ямартай ч хамтын хүчээр гал гарсан газраа маш бага хугацаанд ирлээ. Гэтэл дуудлагаар очсон орон сууцны хороолол орчимд  орц, гарц байсангүй. Энэ бол аврагчдыг хүнд байдалд оруулж, самбаачлах арга ухаан шаарддаг бэрх нөхцөл гэв. Аврагчид урт шланкаа сугалж, хамжиж чирч гүйсээр булан эргэв. Аз болж байрны гадаах булангийн хогийн цэгт гал гарчээ.

АГААРЖУУЛАЛТГҮЙ ОРЦ, АЛГА БОЛСОН УСНЫ ХООЛОЙ
Гал сөнөөгчдийн нэг хэсэг нь өнөөх галыг унтраахаар, нөгөө хэсэг нь байрны орц руу гүйлдэв. Мөн НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон НОБГ-ын дарга Г.Галбадрах нар ч мөн газар дээр нь ажиллав. Энэхүү гал барилгын гадна талд гарсан ч орц, хонгил руу утаажилт үүссэн байв. Аврагчид энэхүү орон сууцны барилга агааржуулалтгүй, орцны цонх онгойдоггүй, галын үед ашиглах хоолойгүй, галын хорыг ёс төдий л байршуулжээ. НОБГ-ын дарга Г.Галбадрах “Галын утаа барилгын дотор хамгийн дээд хэсэгт хуримтлагддаг. Гэтэл сүүлийн үеийн барилга агааржуулалтын систем дутмаг. Айлууд цонхоо онгойлгож агаар солилцоо хийхэд утаа дээш хөөрч барилгын оройд хуримтлагдах эрсдэл үүсдэг” гэдгийг онцлов.
Өндөр барилгад багадаа 20 метрийн хоолой буюу шланк байх ёстой гэнэ. Хэрэв гал дотор гарсан бол аврагчид өөрсдийн авчирсан шланкаа татаж, ус цацах байжээ. НИТХ-ын дарга А.Баяр “Барилга ашиглалтад ороход улсын комисс хүлээж авдаг. Галын норм дүрэмдээ энэ тухай заасан байдаг. Гэтэл яг бодит байдал яагаад ийм байна вэ” хэмээн тодруулахад “Барилгын компанийн эзэд барилгаа улсын комиссоор оруулахдаа үзүүлэн мэт дээрх хэрэгслийг тавьчихаад буцаагаад авчихдаг, СӨХ нь үүнийг мэдэж байх ёстой. Эцсийн дүндээ эдгээр нь хүний амь нас авран хамгаалахад нэн чухал хэрэгсэл” гэдгийг албаныхан хэллээ.

 
ХУУРАЙШИЛТЫН ҮЕД ӨДӨРТ 30-40 ДУУДЛАГА ИРДЭГ
Аврагч, гал сөнөөгчид галыг бүрэн унтраахад 10 гаруй минутыг зарцуулав. Бүргэд хаалганы дулаалга, хөвөн, цаас байдаг учир гал дэмждэг. Хаалганаас гадна орц гарцгүй орон сууц руу нэвтэрнэ гэдэг чинь эр зориг шүү дээ. Машинаа гарц хааж тавиад алга болдог иргэд бий хэмээн гал сөнөөгчид учирлана. Зуны дэлгэрт  гол усны дуудлага, хавар шар өвсний түймрийн дуудлага их ирдэг гэв. Өдөрт 30-40 дуудлага ирнэ. Ихэвчлэн иргэдийн хайнга, хэнэггүй байдлаас үүдсэн дуудлагад очдог гэдгээ ч хэлж байлаа.

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ БОЛОХ НЬ
НОБГ-ын үүдний хэсэгт байрлах умгар өрөөнд нэг оператор тасралтгүй хангинах утаст хариулж, хажуугаар нь удирдлагуудад мэдээлэл бичнэ. Энэ өрөө бол төдийгөөс өдий хүртэл ажилласан удирдлагын төв. Харин энд амсхийх завгүй ажиллах бүсгүй бол НОБГ-ын дэд төвийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Г.Хулан. НИТХ-ын дарга А.Баяр Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулчихвал хэчнээн хэрэгтэйг бид газар дээр нь ажиллаж мэдлээ. ШУУРХАЙ ТӨВИЙН АЖЛЫГ ШУУРХАЙЛЪЯ” ГЭВ.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Next Post
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.