• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-13
Ангилал: Боловсрол, Нийгэм
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Монгол Улсын Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулийн хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрчлөх талаар судалгаа хийж, холбогдох санал хүргүүлжээ.

Тодруулбал, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх хувилбарыг судалж, санал боловсруулсан байна. Харин уг судалгааны дүнг үндэслэн Пүрэвсүрэнгийн Наранбаяр сайд их, дээд сургуулиудын удирдлагад ирэх хичээлийн жилийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгсөн талаар мэдээлжээ.

Дээд боловсролын тухай хууль-ийн дагуу их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө бие даан баталж, хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрийн онцлогт нийцүүлэн тогтоох эрхтэй байдаг. Иймээс сургалтын байгууллагууд өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан хичээлийн жилийн эхлэх хугацааг шийдвэрлэх боломжтой аж.

Хичээлийн жилийн эхлэх хугацааг өөрчлөх асуудлыг судлахдаа цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээлийг нэгэн зэрэг эхлүүлэх нь эцэг, эхчүүдэд санхүү болон цаг хугацааны давхар ачаалал үүсгэдэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна.

Мөн Монгол орны байгаль, цаг уур, хүн амын амьдралын хэв маяг, уламжлалт ахуй соёлын онцлогийг харгалзан үзжээ. Намрын улиралд өрнөдөг ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвлийн бэлтгэл хангах ажил болон мал аж ахуйд түшиглэсэн өрхийн хөдөлмөрийн онцлогтой зохицуулах нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзсэн байна.

Иймд хичээлийн жилийн эхлэх хугацааг тодорхой хэмжээнд хойшлуулах нь орон нутаг болон өрхийн амьдралын нөхцөлд илүү зохистой шийдэл болно гэж Боловсролын салбарын удирдлагууд үзжээ.

Previous Post

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Next Post

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Next Post
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.