• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-10
Ангилал: Бусад мэдээ
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

20 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болоход энэ сэдэв хаалттай, хачирхмаар, “Манай нийгэм арай ч ийм болоогүй дээ” гэж хэлэх хэмжээнд бойжиж байлаа. Харин одоо үнэн бөгөөд гашуун сэдэв болчихож. Тийм ч учраас СГЗ, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол “Хориотой жүжиг”-ийг постдрам болгон дахин толилуулж байгаа уран бүтээлчид цаг үеэ гярхай ажигласнаас гадна системийн эсрэг, үнэний төлөө зоригтой дуугарч чадсан юм.

“Хориотой жүжиг” постдрамыг “Орфей” театр, “Хэрмэл крю” хамтран бүтээж буй. “Орфей” театрын найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарыг урьд өмнөх тайзны бүтээлүүдээр нь үзэгчид сайтар мэдэх болсон. Харин “Хэрмэл крю” үзэгчдийн өмнө өөрсдийгөө хүчирхгээр, цоо шинээр танилцуулж байна.

“Хэрмэл крю” гэдэг бол хошин урлагийн бүтээлээр олон танигдсан жүжигчид болох Жижгээ (Г.Лхагвацэрэн), Цогтоо (У.Цогтбаяр), Н.Баясаа, Тагтаа (Р.Сүхболд), Зоригоо (C.Батзориг) нарын нэгдэл юм.

Тэд инээдмийн жанраар дагнаж байсан. Үзэгчид тэднийг инээдмийн дүрээр, хошин урлагаар харж дассан. Гэтэл М.Батболдын найруулгаар жүжигт дүр бүтээнэ гэхээр чадах болов уу, хошин урлагийн тайзны маньераа өөрчлөн шинэчилж чадах уу гэсэн эргэлзээ, хүлээлтийг бий болгосон.  Гэхдээ мэргэжлийн сургууль төгссөн жүжигчид гэдгээ “Хориотой жүжиг”-ээр тэд баталлаа.

Түүнээс гадна хийж бүтээж байгаа замналдаа ханалгүй, нэгэнт мэргэжлийн жүжигчин болсных драмын урлагт өөрсдийгөө дахин сорьё, тайзнаа гаръя гэхээс гадна төслийг санаачилна, хамтран зохион байгуулна гэдэг том зүрх зориг бөгөөд чин хүсэл эрмэлзэл байх нь дамжиггүй. Уран бүтээлч хүний шаталтаар амьсгалж байгаа “Хэрмэл крю”-гийн тавыг та пострдрамын тайзнаа хараарай.

“Хориотой жүжиг” постдрам өдөр бүр Зайсан Хиллийн “Event Hall”-д 19.00 цагаас тоглож байна. Тасалбарыг дараах линкээр худалдан аваарай.

https://ticket.mn/event/2948

Previous Post

Трамп, Путин нар Ираны дайныг хурдан дуусгах тухай ярилцжээ

Next Post

НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

Next Post
НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.