• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Гарамжав: Насаараа татвар шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-10
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Ц.Гарамжав: Насаараа татвар шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Монполиментийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав НДШ-ийн талаар өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал доройтож, иргэд эмнэлгийн үйлчилгээндээ дахин төлбөр төлөх шаардлагатай болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Нөгөө талд Нийгмийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, улсын төсвөөс жилд ойролцоогоор 1.5–1.6 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврийн зардлаа нөхөж байгаа нь энэ тогтолцоо тогтвортой эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Энэ бүхэн баярын дараах нулимс шиг бодит байдал болжээ.
Өнөөдөр ажилтан цалингаасаа 11.5% Нийгмийн даатгалын шимтгэл, дээр нь 10% ХХОАТ төлдөг. Харин ажил олгогч мөн 12.5–14.5% НДШ нэмж төлдөг. Ингэснээр хөдөлмөрийн зардлын нийт ачаалал буюу улсад ажил олгогч, ажилтан нийлээд ойролцоогоор 34–36% болж байна.
Гэтэл үүгээр зогсохгүй, хувь хүн өөрийн ур чадвар, үйлчилгээ, зөвлөгөөг аж ахуйн нэгжид үзүүлсэн тохиолдолд мөн давхар НДШ төлөх шаардлага үүсдэг. Энэ нь олон хүний хувьд шударга бус санагдаж, улмаар орлогоо нуух, дутуу мэдүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн ил тод байдлыг хумихад хүргэдэг.
Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээ ойролцоогоор 24% байгаагаас үүний 17 орчим хувь нь тэтгэврийн даатгалд ногддог. Гэвч Монголын тэтгэврийн тогтолцоо ихэвчлэн одоогийн хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлээр одоогийн тэтгэвэр авагчдыг санхүүжүүлдэг зарчимтай тул хувь хүний бодит хуримтлал маш бага үлддэг. Үүний үр дүнд ахмадууд тэтгэвэрт гарсны дараа авдаг тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй тул банкны 15–18 хувийн хүүтэй зээл авах нь түгээмэл үзэгдэл болжээ. Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдрах нь тогтолцооны гажуудлыг харуулж байна.
Тэгвэл бид үнэхээр төлсөн татвар, шимтгэлийнхээ үр шимийг хүртэж байна уу?? Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог бодитоор шинэчилж, хувь хүний бодит хуримтлал бий болгодог тэтгэврийн сангийн систем бий болгох тухай асуудлыг нухацтай ярих цаг болсон. Үгүй бол хүмүүсийн хөдөлмөрийн орлогоос өндөр шимтгэл төвлөрүүлсэн ч эргээд хангалттай хамгаалалт, баталгааг өгч чадахгүй хэвээр байх эрсдэлтэй.
Бид төлсөн татвар, шимтгэлийнхээ хэрээр эрүүл амьдрах орчин бүрдүүлж чадаагүй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй авч чадахгүй, үр хүүхдээ сургах сургуулийн хүртээмж ч хангалтгүй хэвээр буй тул ард түмнийхээ орлогыг бодитой сайжруулах мэдэгдэхүйц өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
Previous Post

МИАТ: Дубайгаас тусгай үүргийн нислэгээр 243 иргэнийг авчирна

Next Post

Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийнхан Австралиас хүмүүнлэгийн виз авчээ

Next Post
Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийнхан Австралиас хүмүүнлэгийн виз авчээ

Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийнхан Австралиас хүмүүнлэгийн виз авчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.