• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийнхан Австралиас хүмүүнлэгийн виз авчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-03-10
Ангилал: Дэлхий
Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийнхан Австралиас хүмүүнлэгийн виз авчээ

Дональд Трамп Майамид болсон Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын уулзалтад оролцож, үг хэлжээ. Энэ үеэр тэр Иран дахь цэргийн ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид Израилийн түншүүдтэйгээ дайсныг бут цохиж, техникийн ур чадвар, цэргийн хүчээ гайхалтайгаар харуулж байна.

Одоо Ираныг хэн удирдахыг хүмүүс мэдэхгүй байна” гэж хэлжээ. Энэ үгээрээ тэр Ираны шинэ дээд удирдагчийг дайруулсан гэж үзэж байна.

Мөн тэрбээр “Бид зарим нэг чөтгөрлөг зүйлээс ангижрах шаардлагатай санагдсан тул жижигхэн ажиллагаа явуулчихлаа. Богино хугацаатай л ажиллагаа гэдгийг нь та бүхэн харах болно. Бид олон талаараа хэдийнэ ялсан, гэхдээ хангалттай ялаагүй байна. Урт удаан үргэлжилсэн аюулыг бүр мөсөн дуусгах эцсийн ялалтад хүрэхийн тулд бид урьд өмнөхөөсөө илүү шийдэмгийгээр урагшилж байна” гэжээ.

Түүний мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унаад байна. Азийн худалдааны зах зээлд өнөө өглөөний байдлаар брент маркын нефтийн үнэ 8.5 хувиар унаж, 92.50 ам.доллар болжээ. Харин АНУ-д худалдаалагдаж буй газрын тосны үнэ есөн хувиар унаж, 88.60 ам.доллар болсон байна. Газрын тосны үнэ хэдий унасан ч гэлээ мөргөлдөөний эхэн үеэс 30 орчим хувиар үнэтэй хэвээр байгаа юм.

Трамп дээрх мэдэгдлээс гадна цахим сүлжээндээ Ормузын хоолойтой холбоотой анхааруулгыг Иранд хүргүүлжээ. Тэрбээр “Хэрвээ Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх урсгалыг зогсоох ямар нэг зүйл хийвэл өнөөг хүртэл амссанаасаа 20 дахин хүчтэй цохилтыг АНУ-аас авах болно. Мөн бид Ираныг дахин улс үндэстэн гэгдэх боломжгүй болгох байдалд хүрнэ. Үхэл, гал, уур хилэн тэднийг нөмрөн авах болно. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж би итгэж, залбирч байна” гэжээ.

Дашрамд дурдахад, Ираны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн таван гишүүн Австрали улсад болсон Азийн цомын тэмцээнд оролцжээ. Тэд ялалт байгуулаагүй боловч Австралиас хүмүүнлэгийн виз авч чадсан байна.

Тэд өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын эсрэг тоглолтын өмнө төрийн дууллаа дуулахаас татгалзсан нь олон нийтийн санаа зовнилыг өдөөсөн юм. Цаашилбал, энэ үйлдэл нь Иранд шүүмжлэл өрнүүлж, тэднийг дайны үеийн урвагчид гэж цоллосон явдал ч гарчээ. Охид улс төрд холбоо хамааралгүй, энгийн л нэг аюулгүй байдлыг хүсч буй тамирчид гэдгээ ойлгуулсан гэдгийг Австралийн Цагаачлалын сайд Тони Бурк мэдэгджээ.

Previous Post

Ц.Гарамжав: Насаараа татвар шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна

Next Post

Долоо хоногийн хугацаанд нийслэлд гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

Next Post
Долоо хоногийн хугацаанд нийслэлд гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

Долоо хоногийн хугацаанд нийслэлд гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.