“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” өчигдөр /2026.03.08/ болж өнгөрсөн бөгөөд энэ өдөр 20 эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад 2116 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 тохиолдол, эрүүлжүүлэх, түр саатуулах байранд 139 иргэн саатуулагджээ.
Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан иргэнийг хүйсийн байдлаар задалж үзвэл эрэгтэй 119, эмэгтэй 20 иргэн тус тус эрүүлжүүлэх байранд саатуулагджээ.
Иймд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган баяраа тэмдэглэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.












Сэтгэгдэл бичих