• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Далхаасүрэн: Засвар үйлчилгээний төлөвлөгөөг сар сараар нь гаргаж, ирэх зургаадугаар сар хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-04
Ангилал: Нийгэм
С.Далхаасүрэн: Засвар үйлчилгээний төлөвлөгөөг сар сараар нь гаргаж, ирэх зургаадугаар сар хүртэл цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр /2026.03.04/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг холбогдох сайд нар танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталсан талаар мэдээлэв.

Түүний хэлснээр, Эрчим хүчний сайдын 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тушаалаар уг журмыг шинэчлэн баталсан байна. Өмнө нь 2020 онд батлагдсан журамд иргэн, аж ахуйн нэгжүүдээс техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, зураг төсөл шаардах зэргээр олон шат дамжлага байсны улмаас зөвшөөрөл авахад 3-6 сарын хугацаа зарцуулдаг байсан аж. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралын дэвшүүлсэн чөлөөллийн санаачилгын хүрээнд журмыг шинэчлэн боловсруулжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, түгээх сүлжээнд нийлүүлдэг 111 хэрэглэгч байгаагаас 76 нь айл өрх, 35 нь аж ахуйн нэгж байна.

Шинэчилсэн журмаар хэд хэдэн чухал өөрчлөлт оруулжээ. Тухайлбал:

  • Зөвхөн иргэн, хуулийн этгээдээс гадна СӨХ болон хотхоны зөвлөл, иргэдийн хамтралыг хамруулах

  • Сэргээгдэх эрчим хүч нийлүүлсний төлбөрийг жилд нэг удаа бус сар бүр олгох

  • Хэрэглэгчид олгох төлбөрийг түгээх сүлжээний зардалд тусгах

  • Хүчдэлийн түвшнийг 0.4 кВ-оос 10 кВ болгон нэмэгдүүлэх

  • Тусгай зөвшөөрөлтэй угсралт, суурилуулалтын компаниудын тоог 3-4 дахин нэмэгдүүлэх

  • Бүх зөвшөөрлийн процессыг 3-6 сараас 11–28 ажлын өдөрт багтаан шийдвэрлэх

Мөн өмнө нь тодорхойгүй байсан бүрдүүлэх бичиг баримтыг стандарт маягтаар тодорхой болгосон байна.

Түүнчлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн шугам тоноглолын төлөвлөгөөт засвар үйлчилгээ энэ жилийн хувьд гуравдугаар сарын 3-наас аравдугаар сарын 8 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгджээ. Засварын ажлын хүрээнд тодорхой бүсүүдэд цахилгааны түр хязгаарлалт хийх бөгөөд хуваарийг УБЦТС компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх аж.

Шинэчилсэн журам нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг цахилгаан үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлэх боломжийг илүү хялбар болгоход чиглэж байгаа гэж албаныхан үзэж байна.

Previous Post

УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ

Next Post

УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж хилийн хориг тавьлаа

Next Post
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж хилийн хориг тавьлаа

УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж хилийн хориг тавьлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.