• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагчид түрүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-12
Ангилал: Дэлхий
Мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагчид түрүүллээ

МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 12 /TASS/. Италид болж буй өвлийн Олимпын наадмын мөсөн дээрх бүжгийн төрөлд Францын уран гулгагч Лоранс Фурнье-Бодри, Гийом Сизерон нар түрүүллээ.

Францын уран гулгагчдын хослон толилуулсан үзүүлбэрийг шүүгчид 225.82 оноогоор /богино үзүүлбэрт 90.18 оноо, чөлөөт үзүүлбэрт 135.64 оноо/ үнэлжээ. Мөнгөн медалийг АНУ-ын уран гулгагч Мэдисон Чок, Эван Бэйтс нар 224.39 оноогоор (89.72 + 134.67) хүртсэн бол Канадын Пайпер Гиллес, Поль Пуарье нар 217.74 оноогоор (86.18 + 131.56) гуравдугаарт байрт шалгарлаа.

33 настай Бодри, 31 настай Сизерон нар энэ улиралд анх удаа хослон оролцож байна. Сизерон өмнө нь Габриэла Пападакистай хослон 2022 оны өвлийн олимпын мөсөн дээрх бүжгийн төрөлд алтан медаль, 2018 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэд мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлсэн амжилттай. Сизерон ийнхүү олимпын мөсөн дээрх бүжгийн төрөлд хоёр өөр хамтрагчтайгаар түрүүлсэн анхны уран гулгагч боллоо.

Харин 33 настай Чок, 36 настай Бэйтс нар олимпын багийн тэмцээний хошой аваргууд юм. Түүнчлэн тэд дэлхийн аваргад гурван удаа, Гран-при цувралын финалд мөн гурван удаа түрүүлжээ. 34 настай Гиллес, Пуарье нар дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальтнууд юм.

Олимпын наадмын медалийн хүснэгтийг Норвегийн шигшээ баг 7 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр тэргүүлж байна.

Хоёрдугаар байрт АНУ-ын баг (4 алт, 6 мөнгө, 2 хүрэл) бичигдэж байгаа бол гуравдугаарт Италийн баг (4 алт, 2 мөнгө, 7 хүрэл) жагсаж байна.

Previous Post

COP17 БЭЛЧЭЭРЭЭ АВРАХ БОЛОМЖ БУЮУ ӨГӨӨЖИЙГ НЬ МАЛЧИД Ч ХҮРТЭНЭ

Next Post

Хятадын Цагаан сарын баяраар 40 хоногийн хугацаанд 9.5 тэрбум аялал хийнэ

Next Post
Хятадын Цагаан сарын баяраар 40 хоногийн хугацаанд 9.5 тэрбум аялал хийнэ

Хятадын Цагаан сарын баяраар 40 хоногийн хугацаанд 9.5 тэрбум аялал хийнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.