• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-15
Ангилал: Нийгэм, Хууль
Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Өмчлөх эрхийн эсрэг 223, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 112, бусад 11 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 121,093 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 119,951 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1142 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3257, Танхайрах 181, Хүний биед халдах 310, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 184, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 115,452, бусад 1709 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Зуслангийн газар үзэх гэж явж байсан иргэн соёлын биет өвийг олж, улмаар зохих газарт нь мэдэгдэлгүй худалдан борлуулахаар завдсан үйлдлийг шүүхэд шилжүүллээ.

Иргэн Б нь 2024 онд Баянзүрх дүүргийн Улиастайн хойд амны “Майхант” гэх газар зуслангийн газар үзэхээр явж байхдаа 1421 оны буюу XV зууны Мин улсын үед хамаарах хятад ханз бичээс бүхий түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв болох төмөр нумыг олсон байна.

Ингээд тухайн иргэн нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн цахим орчинд соёлын биет өв болох төмөр нумыг худалдан борлуулахаар зарыг байршуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг завджээ.

Энэ хэрэгт иргэн Б-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд энэ оны 06 дугаар сарын 22-ны шөнө “Эмэгтэйчүүд гудамж талбайд зодолдож байна” гэх бичлэг нийтлэгдсэн.

Баянголд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бусдын биед халдаж, зодсон үйлдэлд тус дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Г ийн хүний биед халдаж, зодсон үйлдэлд өнгөрсөн 7 хоногт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан бусдын биед хохирол учруулахгүйгээр зодсон халдсан 9397 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж шийдвэрлээд байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Previous Post

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Next Post

Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

Next Post
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна

2025-12-20
“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

“Цахим шүүх 2.0” цөм системийг нэвтрүүллээ

2025-12-20
Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

Байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар хэлэлцлээ

2025-12-20
026 ОНЫ 1-Р САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

026 ОНЫ 1-Р САРД ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ОХУ-ЫН ТАЛТАЙ ТОХИРОЛЦЛОО

2025-12-20
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Оюу толгой бүлэг ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн санал дэвшүүлж байна

2025-12-20
Улсын Ерөнхий Прокуророор М.Чинбат томилогдлоо

Улсын Ерөнхий Прокуророор М.Чинбат томилогдлоо

2025-12-20
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2025-12-20
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-20
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

2025-12-20
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

2025-12-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.