• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-09
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдааны удирдамжийг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2025 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн 848 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 101 жилийн ойн арга хэмжээтэй уялдуулан тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний чиглэлд тусгагдаад буй эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зорилго:Энэхүү эсээ бичлэгийн уралдааны зорилго нь оюутан, сурагчдын дунд үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулахад оршино.

Агуулга:Монгол Улсын байгалийн баялгийн өнөөгийн ашиглалтын нөхцөлд дүн шинжилгээ хийж, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн үр ашиг, иргэдийн хүртээмж, төрийн хариуцлага, ил тод байдлын зарчимд тулгуурлан “зохистой ашиглалт”-ын ойлголтыг тодорхойлно. Мөн Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалттай уялдуулан бодит шийдлийн хувилбарыг санал болгох.

Хамрах хүрээ:Их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч.

Хамрах сэдэв:Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Тавигдах шаардлага:

Эшлэл, зүүлт: Оюуны хулгай (плажиаризм)-аас ангид байх, бусад зохиогчийн бүтээлээс эшилж буй тохиолдолд эх сурвалжийг заавал дурдах;

Үгийн тоо: Сурагч: 1000-1500, оюутан: 1500-3000, үгтэй байх;

Текст: Мөр хоорондын зай single, Arial фонт, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2.5 см хэмжээтэй байх;

Сэдэв: Зарласан сэдвийн хүрээнд, дурдсан хугацаанд багтаан ирүүлсэн байх;

Эх сурвалж:Эсээнд ашигласан эх сурвалжийн жагсаалтыг тодорхой, заавал бичсэн байх.

Хугацаа: Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдийг 2026 оны 01 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулна.

Эсээг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор [email protected] мэйл хаягт хүлээн авна.

Шагналын сан:

Нэгдүгээр байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.500.000 төгрөг

Хоёрдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

Гуравдугаар байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 500.000 төгрөг

Тусгай байр: 1 сурагч, 1 оюутан тус бүр Өргөмжлөл, 300.000 төгрөг

*Хугацаа хожимдсон болон агуулга, хэлбэрийн шаардлага хангаагүй бүтээлийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу!

Previous Post

ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Next Post

ЖИНХЭНЭ БИЧЛЭГ ҮҮ? AI ДҮРС ҮҮ?

Next Post
ЖИНХЭНЭ БИЧЛЭГ ҮҮ? AI ДҮРС ҮҮ?

ЖИНХЭНЭ БИЧЛЭГ ҮҮ? AI ДҮРС ҮҮ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

2026-02-04
“Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна”

“Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна”

2026-02-04
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч нарт Төрийн дээд одон, медаль гардууллаа

2026-02-04
Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь иргэдийн орлогыг хамгаалж, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна

2026-02-04
Норвегийн парламент хаант засаглалыг хэвээр үлдээхийг дэмжжээ

Норвегийн парламент хаант засаглалыг хэвээр үлдээхийг дэмжжээ

2026-02-04
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

2026-02-04
ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна

ГУББГ халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан долоон байршилд арга хэмжээ авч ажиллаж байна

2026-02-04
Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

2026-02-04
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

2026-02-04
Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-02-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.