• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ГЭРЛЭГЧДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ ОРОЛЦУУЛСНААР 24 ГЭР БҮЛ ЭВЛЭРСЭН БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-08
Ангилал: Нийгэм
ГЭРЛЭГЧДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ ОРОЛЦУУЛСНААР 24 ГЭР БҮЛ ЭВЛЭРСЭН БАЙНА
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны 5 дугаар сард байгуулж, 8 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн.
Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй гэрлэгчид ихэвчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүрт автсан байдаг тул сэтгэл зүйчийн дэмжлэг нь талуудын сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулах, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандаж, хосуудыг бие биедээ болон үр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэрлэлт цуцлуулах хүсэлтээсээ татгалзахад эерэг нөлөө үзүүлж байна.
Шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхлэхээс өмнө буюу 2025 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд нийт 14 гэр бүл эвлэрч байсан бол түүнээс хойшхи гурван сарын хугацаанд сэтгэл зүйч ажилласнаар 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарчээ. Сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааны амжилттай хувь 1.7 хувиар өссөн байна.
Дээрх хугацаанд сэтгэл зүйч нь хосын зөвөлгөөг 123 хүнд, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг 3 хүүхдэд, ганцаарчилсан зөвлөгөөг 25 хүнд өгсөн.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч хүүхдийн саналыг асуухад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гадна хэн байлцах нь хуульд тодорхой тусаагүй, хүүхэд өөрийн саналаа хэлэхдээ шүүхийн орчин болон шүүгч, эцэг, эхээсээ эмээдэг, уг ажиллагаанд 2 талын өмгөөлөгчийг оролцуулах нь хүүхдийн саналд нөлөөлөх магадлалтай байдаг тул шүүхийн практикт хөндлөнгийн өмгөөлөгчийг албан бусаар оролцуулах тохиолдол гардаг байна.
Дээрх санамж бичгийн хүрээнд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 1-д “Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана” гэж заасныг хангуулахаар 10 орчим хүүхдийн санал асуух ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйчийг оролцуулахад хүүхдүүд санаа бодлоо чөлөөтэй, үнэн зөв илэрхийлсэн үр дүн гарчээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 онд шинээр хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаагаар шинээр гэрлэсэн гэрлэгчдийн тоо өмнөх таван жилтэй харьцуулахад 29 хувиар буурсан, гэрлэлт цуцлуулсан гэр бүлийн тоо 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрлэлт цуцлалтын түвшинг бууруулахаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Тиймээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн сэтгэл зүйчийн оношилгоо, зөвлөгөө нь бодит дэмжлэг болж байгаа тул тус яамны зүгээс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эвлэрүүлэн зуучлах багийн бүрэлдэхүүнд сэтгэл зүйчийг оролцуулах талаар санал хүргүүлэн ажиллаж байна.
Previous Post

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ ЖИЛИЙН УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА

Next Post

Г.Дадминням:Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

2026-10-29
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.