• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Бямбаа агсан хүүгийнхээ амийг аварсан уу, дарамтлуулсан уу!

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-25
Ангилал: Тод мэдээ, Хууль
Л.Бямбаа агсан хүүгийнхээ амийг аварсан уу, дарамтлуулсан уу!

Л.БЯМБАА АГСНЫГ ЭРҮҮГИЙН ХОЁР ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙВ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч, Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон түүний ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байна. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цагийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очих үед Л.Бямбаа амиа алдсан байсан тухай Нийслэлийн прокурор Д.Баярсайхан мэдээлсэн юм.

ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ТАЛИЙГААЧИЙН ҮХЭЛД ГАДНЫ НӨЛӨӨ ИЛРЭЭГҮЙ

Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Улсын  мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн хэлтсээс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Харин талийгаач Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 15-ны өдөр гарч, уг дүгнэлтийг хавтаст хэрэгт хавсаргасан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, уг шинжилгээгээр талийгаач эмэгтэйн гарын хуруунуудад гадны нөлөөтэй сорвижилт үүссэн байсан ба өөрөөр ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй байна. Харин гарт үүссэн гэх энэхүү сорви нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн нь тогтоогдсон бөгөөд талийгаач өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгасан бололтой.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Л.Бямбаа шүүгч амиа хорлохоосоо өмнө дотуур хувцасны төмрөөр хурууны өндгөө зүсч, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байна. Улмаар түүний үлдээсэн гурван гэрээслэлийг шинжилгээнд хамруулж байгаа ба урьдчилсан байдлаар түүний гарын хэвтэй таарсан гэх мэдээлэл байна. Энэхүү гэрээслэлд хэд хэдэн шүүгчийн нэр, болон хүүгээ ямар нэг хэрэгт хамааралгүй гэх агуулгатай зүйл бичиж үлдээсэн тухай мэдээлж байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн болон хамтран ажиллагсад нь түүнийг гадны нөлөөтэй нас барсан, амиа хорлох хүн биш хэмээн үзэж байгаа хэлж буй.

Энэ талаар түүний хүү С.Төмөрбат “Би нэг л зүйлийг  үндэслэлтэй, баримт нотолгоотой хэлж чадна. Миний ээж амиа хорлох тийм сэтгэлийн тэнхээгүй нэгэн биш. Миний бие Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид энэ хэрэгтэй холбоотой асуудлаар нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Би өнөөдрийг хүртэл ээжийгээ амиа хорлосон гэж бодохгүй байгаа. Аллага үйлдсэн юм уу эсвэл ямар нэгэн дарамт шахалтаас болж амиа хорлох нөхцөл байдал үүссэн үү гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хэвлэл мэдээллээр нас барахаасаа өмнө гурван гэрээслэл үлдээсэн гэж байгаа ч ямар учиртай гэрээслэл болохыг мэдэхгүй. Бид гэрээслэлийг хараагүй” гэсэн юм.

ТАЛИЙГААЧ ХЭРГИЙН ГОЛ ЗАНГИЛАА БАЙВ УУ!

Хэрэв талийгаач гадны нөлөө­гүйгээр нас барсан бол тэр асар их дарамтад орсон байх магадлал өндөр. Учир нь Л.Бямбаа агсныг амь насаа алдахаас арав хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэр бүхий зургаан шүүгчид Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэж, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байдаг. Харин Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр буюу талийгаачийг баривчлахаас нэг өдрийн өмнө, халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Дээрх үйл явдлаас нэг хоногийн дараа Л.Бямбаа агсныг баривчилж, хоёр хоногийн дараа бүтэн өдрийн турш байцаалт авсан. Энэхүү байцаалтын дараа талийгаач хорих ангид эргэн ирээд амиа алдсан нь, түүнийг хүүгээр нь барьцаалж хэрэг тулгахыг шаардсан байх  магадлалтай. Учир нь Л.Бямбаа агсан амьд ахуйдаа Салхитын мөнгөний ордын эзэмшигч гэх “Амин билигт” компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс энэхүү хэрэгт оролцсон өндөр албан тушаалтнуудын тухай баримтыг мэддэг байсан гэх таамаг бий. Өөрөөр хэлбэл, талийгаач энэ хэргийн гол зангилаа, гэрч нь байсан учраас хүүгийнхээ төлөө амиа егүүтгэн хэргийг дуусгавар болгохоор шийдсэн байх талтай юм. Нөгөө талаас Л.Бямбаа шүүгч амиа алдах нь хэн нэгэнд ашигтай байхаасаа илүүтэй эрсдэлтэй алхам учраас түүний амийг хороох шаардлага байгаагүй гэх хүмүүс ч бий.

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ХЭРГИЙН ХАМЖИГЧ НАРЫГ ЗАРЛАВ

Ийнхүү гавьяат шүүгчийн амь насаа алдсан явдал, олон жил маргаан дагуулсан Салхитын мөнгөний ордын эзэмшигч нарын хэрэгтэй холбогдож байгаа нь энэ. Авлигатай тэмцэх газраас явуулж буй мөрдөн шалгалтын явцад дээрх хэрэгт Л.Бямба агснаас гадна хамжигч, хамтрагчаар оролцсон албан тушаалтнууд гарч ирсэн гэдэг. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан Ч.Болдбаатар, Улсын Ерөнхий прокурын  орлогч Г.Эрдэнэбат, талийгаач шүүгч Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат, Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Энх­жаргал нарын нэрс хамжигч нарын зураглалд байгаа тухай мэдээлж байгаа юм. Эндээс харахад, талийгаач Л.Бямбаа дээрх албан тушаалтнуудыг Салхитын мөнгөний орд эзэмшигч нартай холбон зуучлах үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай бөгөөд түүнийг хүүгээр нь барьцаалж, эцсийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой. Хэдийгээр хэргийн хамжигч гэгдэх Л.Бямбаа нас барсан ч хэргийг хаах үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, Л.Бямбаа агсны  хэргийг тусгаарлан, Салхитын мөнгөний ордын хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилнэ.

Дэлгэрэнгүйг “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-оос унших боломжтой.

Эх сурвалж: zindaa.mn

Previous Post

Засгийн газар ЭЭЛЖИТ БУС хуралдаан зарлалаа

Next Post

ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

Next Post
ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

ОСЛООС ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙСНЫГ КОМПАНИЙНХАН ТООГООГҮЙ ГЭВ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

Дулааны V цахилгаан станцын төсөлд Нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэнэ

2026-04-22
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно

2026-04-22
Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

Замын-Үүд дэх Гаалийн газрын гурван ажилтныг АТГ-аас баривчлан шалгаж байна

2026-04-22
Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

Цэцэрлэгийн хоолны зардалд эцэг эхийн оролцоо ба 30 тэрбумын хэмнэлт

2026-04-22
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно

2026-04-22
НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Засаглал, Эрх зүйн хороо хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцлээ

2026-04-22
Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

Б.Батцэцэг: Хуулийн байгууллагын шийдвэр эцэслэн гаргах хүртэл Туулын хурдны зам төслийг зогсоосон

2026-04-22
185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

185 олон нийтийн цагдаа өдрийн хоёр ээлжээр түрээсийн скүүтерт хяналт тавьж байна

2026-04-22
У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

У.Хүрэлсүх: Казахстаны консулын газрыг Монголд зайлшгүй байгуулах шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Бид дэмжиж байна

2026-04-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.