• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Үгэнд орсонгүй” гэж төрсөн хүүгээ санаатайгаар түлжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-13
Ангилал: Нийгэм, Хууль
“Үгэнд орсонгүй” гэж төрсөн хүүгээ санаатайгаар түлжээ

“Аав аа, намайг битгий зодооч” гэх уйлагнан гуйх хүүгийн дууг сонссон хэн бүхний зүрх зүсэгдэх шиг. Одоогоос арваад хоногийн өмнө Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь орсонгүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Үүгээр ч зогсохгүй тун саяхан Баянзүрх дүүрэгт иргэн М нь таван сартай жирэмсэн эхнэрийнхээ хэвлий рүү атгасан гараасаа таван удаа цохиж гэмтээсэн хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ мэт хүний санаанд оромгүй, хүний сэтгэлээс гарамгүй аймшигт хэргүүд зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлдэгджээ. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам буурч байгаа ч үл ялих маргаан, уур уцаараас болж эхнэр нөхрөө гэмтээх, сэтгэл санаагаар нь хохироох явдал давтагдсаар байгаа билээ.

Өнгөрөгч оны тоон мэдээллээс харахад, эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт 404 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар буурсан бөгөөд дээрх бүртгэгдсэн хэргийн 391 нь хөнгөн, 13 нь хүнд ангиллын гэмт хэрэг байв. Хүний эрхийн байгууллагаас хийсэн судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь зодуулдаг, таван гэр бүл тутмын нэгэнд хүчирхийллийн аль нэг хэлбэр илэрдэг гэсэн дүн гаржээ. Мөн хоёр хүүхэд тутмын нэг нь, өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөгийг тогтоосон байна.

Харамсалтай нь, хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд тухайн гэр бүлд амьдарч байгаа хүмүүс шууд болон дам хохирогч болдог аж.

Өөрөөр хэлбэл эхийгээ зодуулж, доромжлуулахыг харж суугаа хүүхэд хүчирхийлэлд дам байдлаар өртөж хэлмэгддэг. Энэ утгаар нь олон судлаач гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэмээн онцлох нь ч бий.

Энэ оны гуравдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дурдъя.

ТУХАЙЛБАЛ:

  • Сонгинохайрхан дүүрэгт 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр нөхөр болох Д нь согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэжээ. Улмаар нөхөр нь уурандаа эхнэрийнхээ зүүн гарын шууг хутгаар зүсэж гэмтээсэн аж.
  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн Н нь согтуурсан үедээ хамтран амьдрагч З-г зодож, зүүн нүдийг нь гэмтээн хараагүй болгох дөхжээ.
  • Одоогоос арваад хоногийн өмнө Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь ороогүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн харамсалтай хэрэг бүртгэгджээ.
  • Баянзүрх дүүргийн иргэн О-ийн зүүн даланд нөхөр болох 41 настай М нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хутгалж хүндэвтэр гэмтэл учруулсан. Улмаар эхнэр болох О нь Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна.

Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй. Хэсэгхэн зуурын маргаан, хувийн таарамжгүй харилцаанаас болж бүхий л амьдралаа алдаж, гэр бүлээсээ тусгаарлагдсан залуусын амьдрал дэндүү харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Previous Post

Банкуудын өрсөлдөөн эрчим хүчний төслүүд ЗӨРЧИЛДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Next Post

“Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхээр цэцэд ханджээ

Next Post
“Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхээр цэцэд ханджээ

"Эрдэнэт үйлдвэрт онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхээр цэцэд ханджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ

2026-03-10
Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл хаагдана

Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл хаагдана

2026-03-10
Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

2026-03-10
ЦЕГ: Нэгнээ зодож, танхайрсан 11 дүгээр ангийн сурагчдыг шалгаж байна

ЦЕГ: Нэгнээ зодож, танхайрсан 11 дүгээр ангийн сурагчдыг шалгаж байна

2026-03-10
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

2026-03-10
Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

2026-03-10
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.