• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Банкуудын өрсөлдөөн эрчим хүчний төслүүд ЗӨРЧИЛДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-13
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Банкуудын өрсөлдөөн эрчим хүчний төслүүд ЗӨРЧИЛДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн хурц асуудлуудын нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг Эрүүгийн цагдаагийн газраас баривчлан түр саатуулсан явдал. Нэр бүхий эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүхээс шийдвэрлэсний дараа Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Энэ бүхний цаана Голомт банкны Д.Баясгалан байгаа” гэх үгийг унагасныг бүгд л сонссон.

ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг худалдан авахтай холбоотой санхүүжилтэд тус банкийг буруутгаж байгаа явдлын ард “захиалагч” бий гэсэн хардлага, улмаар үүндээ “Голомт” банкны гол хувьцаа эзэмшигч Д.Баясгаланг нэр цохсон нь анхаарал татахуйц мэдэгдэл байлаа. Ижил төстэй бизнес эрхлэгчдийн хооронд өрсөлдөөн байдаг нь гарцаагүй. Гэлээ гээд аль нэг тал нь нөгөө өрсөлдөгчөө давахын тулд төрийн том албан тушаалтныг хөдөлгөж, тэр тусмаа бүр нийгмийг хамарсан дуулианд тултал нь хөдөлгөх нь юу л бол?! Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө мөн л хуулийн байгууллагад саатуулагдаад гарсан Д.Баясгалан энэ хэмжээний дуулианд улстөрчдийг “гар хөлөө” болгох тэнхэлтэй яваа бил үү гэх асуулт ч эргэлзээ дагуулна. Гэвч яагаад, ямар учраас Д.Баясгаланг  нэр цохов, үүгээрээ юуг хэлэв гэдэг асуултад хариу хайхгүй хаяж боломгүй.

Монголын банк, санхүү, цаашлаад эдийн засагт голлох нөлөө бүхий дээрх хоёр банк өнөөдрийг хүртэл өрсөлдөөнгүй явж ирсэн гэвэл худлаа. Өрсөлдөөнөө барьж дийлэхээ болиод нэг нэгээ улстөрийн сенсааци зохион байгуулагч мэтээр зарлахдаа тултлаа түнжин муудна гэж баймгүй. Тэгэхээр өөр ямар шинэ нөхцөл тэдний хооронд үүсэв?

Тус хоёр банкны ашиг сонирхол эрчим хүчний үйлдвэрлэл дээр зөрчилдөж байгаа гэх таамаг бий. Тодруулбал, Д.Баясгалангийн хувь эзэмшдэг Голомт банк, “Бодь интернэйшнл” компани нь Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн Цахилгаан станц барих төслийг Хятадтай хамтарсан хөрөнгө оруулалтаар барих төслийг 2016 оны тавдугаар сараас эхлүүлээд байгаа. Тэгвэл нөгөө талд мөн Хятадын хөрөнгөөр барьж, Засгийн газарт концессийн гэрээгээр шилжүүлэх Багануурын цахилгаан станцын төсөл 2014 оны дөрөвдүгээр сард гэрээг байгуулснаар гараанаас хөдлөөд явж буй. Тэгэхээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл амжилттай болбол Багануурын нүүрсний үнийг унагахаар байгаа бөгөөд тус уурхайн хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани эзэмшдэг учраас энэ нь өрсөлдөөн үүсгэж байгаа гэх хардлага байна.

Төв аймгийн нутагт, Улаанбаатар хотоос 120 км зайтай орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн “Бодь интэрнэйшнл” компанийн төслийн хүрээнд жилд гурван сая тонн хүчин чадалтай уурхай ашиглалтад орж, 600 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан станц баригдах юм. Энэ нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд төвийн болон зүүн өмнөд нутгийн 2040 он хүртэлх эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангана гэсэн тооцоо бий.

Худалдаа хөгжлийн банк Голомт банкны хооронд өрсөлдөөн өрнөж байгаа, энэ нь шударга бус болж байгааг нэг тал нь түрүүлээд мэдэгдсэн нь өөрөө том баримт юм.

Дээрх хоёр төслийн аль алинтай нь Монголын Засгийн гэрээ байгуулж, албаны төлөөлөл нь гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Тэрчлэн тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 12 дугаар сард Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцож, энэ үеэрээ “3,5 жилийн дараа бидний цугласан энэ талбайд 700 МВт хүчин чадалтай том станц босно” гэж хэлж байж. Тэр хугацаа нь ч дөхжээ. Гэвч уг төсөл нь иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй тулж, хэл ам дагуулж байгаа. Тодруулбал, Багануур цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 9 цент буюу 225 төгрөг буюу ОХУ-аас импортлож буй  цахилгаан эрчим хүчний 1 кВт-ын үнэ 81.8 төгрөгтэй харьцуулахад гурав дахин үнэтэй, ам.долларын ханш өсөхөд улам нэмэгдэхээр гэрээлсэн нь Монголд ашиггүй гэж “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр сэтгүүлчдэд мэдээлж байв.

Эндээс харвал эрчим хүчний төлөөх тулаан дээрх хоёр төслийн хооронд өрнөж байж болох ч энэ нь улстөрийг, улстөрчдийг, бүр тодруулбал өнөөгийн Засгийн газрыг хөдөлгөх хэмжээнд хүчээ авсан эсэх нь эргэлзээтэй. Юутай ч Худалдаа хөгжлийн банк Голомт банкны хооронд өрсөлдөөн өрнөж байгаа, энэ нь шударга бус болж байгааг нэг тал нь түрүүлээд мэдэгдсэн нь өөрөө том баримт юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Previous Post

Машинтай хүн бүрт хэрэгтэй 11 шинэлэг санаа

Next Post

“Үгэнд орсонгүй” гэж төрсөн хүүгээ санаатайгаар түлжээ

Next Post
“Үгэнд орсонгүй” гэж төрсөн хүүгээ санаатайгаар түлжээ

“Үгэнд орсонгүй” гэж төрсөн хүүгээ санаатайгаар түлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ

2026-03-10
Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл хаагдана

Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл хаагдана

2026-03-10
Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн хэргийг шалгаж байна

2026-03-10
ЦЕГ: Нэгнээ зодож, танхайрсан 11 дүгээр ангийн сурагчдыг шалгаж байна

ЦЕГ: Нэгнээ зодож, танхайрсан 11 дүгээр ангийн сурагчдыг шалгаж байна

2026-03-10
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна

2026-03-10
Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна

2026-03-10
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.