• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-03-04
Ангилал: Тод мэдээ, Улс төр, Хууль
Л.Оюун-Эрдэнэ: ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийж байна. Энэхүү хэвлэлийн хурлыг УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хийж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем хэрхэн бүрдсэн талаар танилцууллаа.

Тэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг  “Ростек”-ээс 400 сая 270 мянган ам.доллараар “Монголиан коппер корпорейшн” худалдан авсан. Худалдан авсан санхүүжилтийг нийт дөрвөн эх үүсвэрээр бүрдүүлсэн байна. Нэгд, Сангийн яамнаас 183.6 тэрбум төгрөгийн вексель бичих замаар “Кью Эс си” ХХК-д шилжүүлсэн байна. Уг компанийн ТУЗ-ийн даргаар Д.Эрдэнэбилэг ажилладаг бөгөөд энэхүү компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг эзэмшдэг байна. Энэ компани вексель бичүүлж авсан эх үүсвэрээ дөрвөн компанид шилжүүлж, тус компаниуд нь “Монголиан коппер корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн данс руу 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд шилжүүлсэн байна. Хоёрт, Монголбанкнаас 200 тэрбум төгрөгийг “Кью Эс Си” компани руу шилжүүлж, өрийн бичиг гаргасан байна. Зөвхөн энэ үйлдвэл Монголбанкны тухай хууль болон бусад хуулийг шууд зөрчиж байгаа юм. Гуравт, Хөгжлийн банкнаас 122.6 сая ам.долларыг “Кью Эс Си” компани болон Хөтөлийн цемент шохой үйлдвэр рүү шилжүүлжээ. Ингэхдээ 2014 онд Хөгжлийн банкнаас 71.3 сая долларыг “Кью Эс Си” компани руу, 2015 онд 51.3 сая долларыг Хөтөл рүү шилжүүлж авсан байсан. Дөрөвт, Худалдаа хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээс 90.3 сая ам.долларын эх үүсвэрийг хамаарал бүхий дөрвөн компани руу шилжүүлж эх үүсвэрийг бүрдүүлсэн байна. Үндсэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийн 72.4 хувийг төрөөс бүрдүүлж, 27.6 хувийг Худалдаа хөгжлийн эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.

Энэ санхүүгийн схемийг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн зарласны дараа Засгийн газар “Эрдэнэт”-ийн 46 хувийг худалдан авсан “Монголиа коппер корпорейшн”-той хэлцлийн ширээний ард сууна” гэлээ.

Previous Post

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖЭЭ ХУВИЙН ДАНС РУУГАА ШУУД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Next Post

Согтуу жолооч осол гаргаж, хоёр хүн хүнд гэмтжээ

Next Post
Халаахаар асааж үлдээсэн автомашинаа алджээ

Согтуу жолооч осол гаргаж, хоёр хүн хүнд гэмтжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.